
Киргизийн Ерөнхий сайд Садыр Жапаров Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцорсны дараа тус улсын төрийн тэргүүний бүрэн эрх мэдэл өөрт нь шилжлээ гэдгийг өчигдөр жагсагчдад зарлалаа.
“Парламентын дарга Канат Исаев албан ёсоор Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээс татгалзсан. Энэ үүрэг надад шилжин ирлээ” гэж Жапаров мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр засгийн эрх шилжүүлэх ажиллагаа тайван замаар болсон гэж баасан гарагт онцлон тэмдэглэсэн.
Тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорч байгаагаа өчигдөр зарласан юм. Хуулийн дагуу шинэ төрийн тэргүүнийг сонгох хүртэл парламентын дарга үүрэг гүйцэтгэх ёстой. Хэрвээ парламентын дарга нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх боломжгүй бол Ерөнхий сайдад эрх мэдэл нь шилждэг байна.
Киргизийн Ерөнхий сайд Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг огцорсны зарлалаа | ||
Үзсэн: 607 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.