Шууд Chart

Үрчлээс үүсэхээс зуун хувь баталгаатай сэргийлэх боломжгүй

2014-04-22 11:06:13

Ямар ч үрчлээсийг арилгаж чадах ид шидтэй гэж рекламдсан тос, түрхлэг олон байдаг. Үнэндээ ямар ч ид шидтэй, гайхамшигтай тос байгаад өөрөө үрчлээсийг алга болгодоггүй харин арьсны нөхөн сэргэх чадварыг нь сэргээснээр үрчлээс арилдаг. 

Үрчлээс үүсэхээс зуун хувь баталгаатай сэргийлэх боломжгүй ч үүсэх хугацааг нь аль болох хойшлуулах арга байдаг. Энд зөвхөн тэвчээр, хүсэл хоёр л байхад хангалттай. Толинд харж байгаад яаж ярьж, инээх үед нүүрний хувирал хамгийн бага болж байгааг тогтооно. Цаашид тэр байдлыг тогтоож аваад нүүрээ хэт хувиргалгүйгээр инээж, ярьж дадах хэрэгтэй. Духны үрчлээсийг нүүрний хувиралд оролцдог булчингуудад зориулсан тусгай дасгалын тусламжтайгаар арилгах боломжтой. Энд хамгийн гол нь духаа үрчийлгэх зуршлаасаа салах явдал юм. 

Үрчлээс үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг нь нар юм. Наранд шарах нь арьсанд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Мөн нас ахихын хэрээр хүндийн хүчний нөлөөгөөр арьс унжих нь нэмэгддэг. Үрчлээс үүсэхэд тамхи ихээхэн нөлөөлдгийг судлаачид нотлосон байдаг тул эрүүл, толигор арьстай байхыг хүссэн хүн тамхинаас гарах хэрэгтэй.  

Бас нэг анхаарууштай зүйл нь нүүрний арьсыг аль болох үрчийлгэхгүй байрлалаар унтах явдал юм. Орондоо орсон хойноо хэвтээгээр ном унших нь хүзүүнд үрчлээс үүсэхэд хүргэдэг тул татгалзсан нь дээр. Мөн нүүрний арьсыг, ялангуяа хуурай арьсыг буруу арчилснаас болж үрчлээс үүсдэг. Иймд цайруулагч, үрчлээс арилгагч гэх мэтийн тос авахын өмнө мэргэжлийн хүнээс  зөвлөгөө авах хэрэгтэй.


Үрчлээс үүсэхээс зуун хувь баталгаатай сэргийлэх боломжгүй  
Үзсэн: 1288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.6.xxx [182.160.6.xxx] 2014-04-22 12:42
Тэр мэргэжилийн гэгдэх хүмүүс чинь маниасаа дороо. Ийм тийм тос гээд тосоо борлуулах л гэж боддог.

Бидэнтэй нэгдээрэй