Шууд Chart

Г.Дөлгөөн, Х.Чингүүн нар Унгарыг зорив

2020-10-21 14:00:55

Унгарын алдарт Пушкаш академид суралцах эрхээ авсан "Дэрэн" клубийн тоглогч Г.Дөлгөөн, "Би Си Эйч Лионс" клубийн тоглогч Х.Чингүүн нар өнөө өглөөний тусгай үүргийн шууд нислэг болох Улаанбаатар - Будапешт чиглэлийн онгоцоор Унгар улсыг зорив.

“Ковид-19” цар тахлын улмаас онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед эдгээр шилдэг хөвгүүдийг хөлбөмбөгөөр мэргэжлийн түвшинд хичээллэх боломжийг Улсын Онцгой Комисс, “Хүннү-Эйр”, Монгол Улсаас Унгар Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр, Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд, Консулын алба нар олгожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Дөлгөөн, Х.Чингүүн нар Унгарыг зорив   
Үзсэн: 944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй