Шууд Chart

Түүх, газар зүйн багш Самюэль Патиг хөнөөсөн хэргээр 7 хүн шүүгдэх гэж байна

2020-10-21 16:43:09

Францад сургуулийн багш Самюэль Патиг радикал исламист хөнөөсөн хэргээр долоон хүн өнөөдөр шүүгдэх гэж байна. Шүүхийн эх сурвалжийн “Эй-Эф-Пи” агентлагт өгсөн мэдээллээс үзэхэд, энэ хэрэгт яллагдагчаар саатуулагдсан долоон хүний хоёр нь насанд хүрээгүй хүн гэнэ. Тэднийг алан хядагчид багшийнхаа тухай мэдээллийг мөнгөөр олж өгсөн хэрэгт буруутгаж байна. Мөн алан хядагчийн эцэг нь Пати багшийг идэвхтэй шүүмжилдэг байсан, исламын идэвхтэн Абдельхаким Сефриуи, халдлага үйлдсэн этгээдийг зэвсэг худалдан авахад нь дагалдан явсан гурван найзыг нь шүүх гэж байна.

Энэ хэргээр саатуулагдсан бусад хүнийг суллажээ. Францын цагдаагийн газраас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан 16 хүнийг саатуулсан, үүнээс зургааг нь мягмар гарагийн орой сулласан гэж мэдэгдсэн юм.

Эргэн сануулахад, Францын Конфлан-Сент-Онорин хотод энэ сарын 16-ны орой түүх, газар зүйн багш Самюэль Патиг сургуулийнх нь ойролцоо хөнөөсөн хэрэг гарсан. Гэмт этгээд хэргийн газарт ирсэн цагдаа нарыг сүрдүүлсэн боловч хүчнийхэн түүнийг устгасан байна. Энэ хэргийг Францын алан хядах ажиллагаатай тэмцэх прокурорын газарт шалгах үүрэг даалгавар өгсөн юм. Францын төрийн тэргүүн Эммануэль Макрон энэ хэргийг алан хядах ажиллагаа гэж нэрлэсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Түүх, газар зүйн багш Самюэль Патиг хөнөөсөн хэргээр 7 хүн шүүгдэх гэж байна   
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй