Шууд Chart

Арабын Нэгдсэн Эмирт улс Израилтай Элчин сайдаа солилцох хүсэлтэй байна

2020-10-21 17:14:52

"Арабын Нэгдсэн Эмирт улс Тель Авивт аль болох ойрын хугацаанд Элчин сайдын яамаа нээхийг хүсч байгаагаас гадна Израил ч мөн Абу Дабид Элчин сайдаа суулгана гэж найдаж байгаа” хэмээн Израилын Гадаад хэргийн сайд мягмар гарагт мэдэгджээ. Эмирт улсын Гадаад хэргийн сайд Абдулла бин Заид Аль Нахайянаас Израилийн Гадаад хэргийн сайд Габи Ашкеназид илгээсэн захидал Тель Авивт мягмар гарагт ирсэн байна.

Израилийн Гадаад хэргийн сайд Ашкенази энх тайван амар амгаланд хүргэж, бүхэл бүтэн бүс нутгийг сайн сайхан ирээдүйд хөтлөх алхам хийсэнд нь Абу Дабид талархаж байна гэж Арабын сэтгүүлчдэд ярьсан байна.

Харин Гадаад хэргийн сайдынхаа захидлыг Тель Авивт дайж ирсэн Арабын Нэгдсэн Эмирт улсын эдийн засаг, сангийн асуудал эрхэлсэн сайд нар болон бусад албаны хүмүүс Израилтай хоёр улсын иргэдийг визээс чөлөөлөх дөрвөн талт гэрээ байгуулсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Арабын Нэгдсэн Эмирт улс Израилтай Элчин сайдаа солилцох хүсэлтэй байна  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй