Шууд Chart

Таны зул сарын тоглоомыг хагалсанд намайг уучлаарай

2020-10-23 10:28:06

Одоогоос 5 жилийн өмнө цахим орчинд олны сэтгэлийг догдлуулж, өхөөрдөл төрүүлсэн нэгэн нийтлэл уншигчдын анхааралд өртөж байлаа.

Энэ нь тухайн үед 5 настай байсан охин Фэйтын уучлалт эрсэн гар бичмэл юм. Тэрбээр харандаагаар  “Жонн Ливес Кэмбрижид хэмээн бичээд “Таны зул сарын тоглоомыг хагалсанд намайг уучлаарай. Энэ төлбөр нь хэмээн 2 паунд  дэргэд нь наасан байжээ.

Тэгээд Фэйт гэж өөрийн гарын үсгийг үлдээн таван настай хэмээн өөрийгөө тодотгосон байна. Энэхүү хайр татам бэлгийг Жонн Левис хүлээн авсан даруйдаа сэтгэл нь ихээр хөдөлж, уучлалыг нь хүлээн авснаа илэрхийлэн твиттер хуудаснаа тавьжээ.

Дөнгөж тавхан настай мөртлөө хийсэн алдаагаа ойлгож уучлал эрэн, хагалсан зүйлийнхээ өрийг хүртэл төлөхийг хичээсэн энэ бяцхан хатагтай олон хүнд үлгэр дууриалал болмоор хэмээн тэрбээр сэтгэгдлээ илэрхийлсэн байжээ.


Таны зул сарын тоглоомыг хагалсанд намайг уучлаарай  
Үзсэн: 1521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй