
АНУ-ын 70 сая гаруй иргэн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа урьдчилан өгчээ. Энэ тоог Флорида мужийн их сургуулийн профессор Майкл Макдональдын гаргасан порталд тэмдэглэсэн байна. Ийнхүү урьдчилж санал өгсөн хүмүүсийн тоо 2016 оны сонгуулийн ирцийн тал хувьд нь хүрсэн байна.
Дөрвөн жилийн өмнөх сонгуулиар урьдчилж саналаа өгсөн, сонгуулийн өдөр саналаа өгсөн нийт сонгогчдын тоо 138.8 саяд хүрч байсан юм. АНУ-д санал өгөх эрхтэй нийт 240 сая орчим хүн бий.
Урьдчилсан санал өгсөн сонгогчдын тоогоороо Техас муж тэргүүлж байна. Энд 7.8 сая гаруй иргэн саналаа өгчээ. Түүнчлэн Луизиана, Пенсильвани мужид урьдчилан санал хураах үйл явц дууссан байна.
АНУ-д 70 сая гаруй иргэн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа урьдчилан өгчээ | ||
Үзсэн: 639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.