Шууд Chart

Футзалын анхан шатны шүүгчийн сургалт явагдаж байна

2020-11-03 14:50:07

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг футзалын анхан шатны сургалт холбооны сургалтын танхимд болон футзалын ордонд явагдаж байна.

Сургалтыг АХБХ-ны футзалын элит шүүгч Р.Жаргалсайхан нар эмэгтэй фитнессийн сургагч багш Ө.Батцэцэг нар удирдан явуулж буй юм. Шүүгчээр ажилласан 17 жилдээ 1242 шүүн явуулж байсан МХБХ-ны шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр оролцогчдод амжилт хүслээ.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын цаг завыг хүндэтгэн үзэж ажлын бус цагаар онол практикийн хичээлүүдийг зааж байгааг дуулгах нь зүйтэй.

Оролцогчид сургалтын хоёр дахь өдөр фитнессийн шалгалт өгч бие бялдрын бэлтгэлжилт ямар төвшинд байгаагаа харууллаа.

Футзалын анхан шатны сургалтад хамрагдахыг хүссэн оролцогчдын тоо их байгаа тул сургалтыг хоёр хуваан зохион байгуулж буйг дуулгахад таатай байна. Энэ удаагийн сургалт энэ сарын 6-нд дуусах бол анхан шатны сургалтын хоёрдугаар ээлж 9-16-ны хооронд болох юм.

Ташрамд дурдахад МХБХ 2021 оны сар бүр анхан шатны шүүгчийн сургалт зохион байгуулна. Тиймээс шүүгч болох хүсэлтэй хүн бүрийн өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Футзалын анхан шатны шүүгчийн сургалт явагдаж байна  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй