Шууд Chart

Польшийн Засгийн газар Үр хөндөлтийн тухай хуулийн шинэ тогтоолын хэрэгжилтээ хойшлууллаа

2020-11-04 18:01:37

Польшийн Засгийн газар улс орон даяар эсэргүүцэл дэгдэхэд хүргэсэн Үр хөндөлтийн тухай хуулийн шинэ тогтоолын хэрэгжилтээ хойшлууллаа гэж Ерөнхий сайдын албаны дарга Михал Дворчик мэдэгджээ. Үр хөндөлтийн тухай хуулийн чангатгасан тогтоолыг даваа гарагт албан ёсоор нийтлэх ёстой байлаа. Гэвч энэхүү тогтоол нийтлэгдээгүй учраас хууль зүйн хувьд мөрдөгдөх болоогүй гэсэн үг юм.

Эргэн сануулахад, Польшийн Үндсэн хуулийн шүүхээс 10 дугаар сарын 22-нд ураг хүнд төрлийн гажигтай, эсвэл эдгэрэхээргүй өвчинтэй нь батлагдсан тохиолдолд үр хөндөлт хийхийг зөвшөөрнө гэсэн заалт нь хууль бус гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Европтоо үр хөндөлтийн тухай хамгийн хатуу хуультайд тооцогддог Польш улс энэ хуулиа улам чангатгаснаар зөвхөн хүчирхийлэлд өртсөн, эсвэл цус холилдсон тохиолдолд жирэмслэлтийг таслан зогсоох эрхтэй болжээ.

Евро парламентаас Польшийн Үндсэн хуулийн шүүхээс гаргасан үр хөндөлтийг бараг бүхэлд нь хориглох энэ шийдвэрт санаа зовниж байгаагаа илэрхийлсэн бол Польшийн Сеймийн доод танхимын сөрөг хүчний эмэгтэй гишүүд ургийн гажигтай холбоотой үр хөндөлтийг хориглосон шийдвэрийг эсэргүүцэж, хурлыг орхин гарсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Польшийн Засгийн газар Үр хөндөлтийн тухай хуулийн шинэ тогтоолын хэрэгжилтээ хойшлууллаа  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй