Шууд Chart

Итали улс хязгаарлалтын шинэ дэглэм тогтоож байна

2020-11-05 16:06:41

Итали улс коронавирусний дэгдэлттэй холбоотой хязгаарлалтын шинэ дэглэм тогтоож байна. Тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте лхагва гарагт мэдэгдэл хийж, коронавирусний эсрэг шинэ багц арга хэмжээ зарласан байна. Энэ арга хэмжээгээр эмнэлгийн болон яаралтай нөхцөл байдлаас бусад тохиолдолд иргэд 22:00 цагаас хойш гэрээсээ гарахгүй.

Мөн Засгийн газрынх нь тогтоосноор халдвар хамгийн ихээр тархаж байгаа дөрвөн мужид өдрийн цагаар хөл хорио тогтоож байна. Италийн Ломбарди, Каламбриа мужууд багтаж байгаа өдрийн хөл хорионы үеэр эмнэлгийн болон бусад онцгой салбарын ажилтнуудаас бусад нь гадуур гарах эрхгүй. Ингэхдээ ресторанууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.

Итали даяар хэрэгжих энэ шинэ хязгаарлалтын арга хэмжээ нь баасан гарагаас эхлэн нэг сар үргэлжлэх юм байна. Үүнээс дөрвөн мужид тогтоож байгаа өдрийн хорио цээрийн дэглэм хоёр долоо хоног үргэлжилнэ.

Итали улсад сүүлийн өдрүүдэд өдөрт коронавирусний 30 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Итали улс хязгаарлалтын шинэ дэглэм тогтоож байна  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй