
Дани улсад мутацлагдсан коронавирусээр булга халдварласан тохиолдол илэрснээс болоод амьтны фермүүдийнхээ бүх булгыг устгахаар болжээ. Энэ тухай Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен лхагва гарагт мэдээллээ.
Мутацлагдсан коронавирусний халдвартай булгануудаас хүмүүс халдвар авч, эсрэг биет үүсэх чадвар нь буурсан байна. Үүнээс гадна энэ мутаци коронавирусний эсрэг вакцин бүтээхэд саад болно гэж мэдээлжээ. Одоогийн байдлаар Данид 12 хүнээс коронавирусний мутацлагдсан хувилбар илрээд байна. Энэ нь цаашид Даниас гадна дэлхий даяар тархаж болзошгүй гэж Метте Фредериксен анхааруулжээ. Харин булгаа устгуулсан амьтны фермийн эздэд тусламж үзүүлнэ гэж Аж үйлдвэр, загасчлалын сайд нь мэдэгдсэн байна.
Дани бол булганы арьс үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том орон. Тус улсад 1139 булганы ферм үйл ажиллагаа явуулж, 15-17 сая булга үржүүлдэг байна. Үүнээс 200 гаруй фермд коронавирус бүртгэгдэж, 67-гийнх нь бүх булгыг устгалд оруулжээ.
Дани улс амьтны фермүүдийнхээ бүх булгыг устгахаар болжээ | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.