Шууд Chart

Арменийн парламентын дарга эмх замбараагүй байдлын үеэр гэмтжээ

2020-11-10 16:52:50

Арменийн парламентын дарга Арарат Мирзоян мягмар гарагийн шөнө Ереван хотын төвд гарсан эмх замбараагүй байдалд оролцогчдын гарт өртөж, гэмтлээ. Энэ тухай Ерөнхий сайд Никол Пашинян мэдэгдсэн байна. Өдгөө түүнд мэс засал хийж байгаа, амь насанд нь аюулгүй гэж Засгийн газрын тэргүүн нь онцолжээ.

Карабахад дайн зогсоохыг эсэргүүцсэн хүмүүс Арменийн парламентын танхимд орж ирсэн, нөхцөл байдал хүндхэн байна. Үүний зэрэгцээ Арменийн Ерөнхийлөгч Армен Саркисян Карабахын асуудлаарх 3 талт гэрээг сониноос олж мэдсэн, өөртэй нь огт ярилцаж хэлэлцээгүй гэж мэдэгджээ.

Тэгвэл нөгөө талд, Азербайжанд баяр болж байна. Тус улсын төрийн тэргүүн Ильхам Алиев Уулын Карабахад энхийн гэрээ хэлэлцээр байгуулснаа зарласны дараа Азербайжаны иргэд хотын гудамжаараа гарч, баяр тэмдэглэж эхэлжээ.

Коронавирусний улмаас хөл хорионы цаг тогтоосон хэдий ч хүмүүс мянга мянгаараа цугларч эхэлсэн тухай хэвлэлүүдэд онцолжээ. Цагдаа нар иргэдийг баяраа тэмдэглэхэд нь саад болохгүй байгаа гэнэ.

Азербайжаны цэргүүд даваа гарагт Арменийн нутаг дэвсгэр дээр Оросын Ми-24 нисдэг тэргийг сөнөөж, багийн 2 гишүүн амиа алдсан бол нэг нь хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Оросын БХЯ-ны мэдээлснээр нисдэг тэргийг газраас зенит-пуужингийн цогцолбороор сөнөөсөн гэнэ. Азербайжан улс ОХУ-аас уучлалт хүсч, нөхөн төлбөр төлөх санал тавьжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Арменийн парламентын дарга эмх замбараагүй байдлын үеэр гэмтжээ   
Үзсэн: 532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй