
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа Жо Байден төрийн эрх мэдлийг шилжүүлэн авах бэлтгэлээ базаан, цар тахлын эсрэг ажиллах мэргэжлийн багаа зарлажээ. Даваа гарагт түүний зарласнаар мэргэжлийн 13 шинжээч АНУ-ын дараагийн Засгийн газрын тахалтай тэмцэх багт багтаж, Ерөнхийлөгчдөө зөвлөх юм байна. Үүнд өмнө нь Жо Байдены мэдэгдэж байсанчлан 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Ерөнхий мэс засалч байсан доктор Вивик Мурфи, Жорж Бушийн үед Америкийн хүнс эмийн удирдлагын газрын комиссар асан Дэвид Кэсслэр, Иелийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн профессор Марцелла Нунез-Смит зэрэг хүмүүс багтаж байгаа юм байна.
“Сонгуулийн өдөр хэнд саналаа өгсөн нь хамаагүй. Хүн бүр ердөө амны хаалт зүүвэл хэдэн арван мянган хүний амь насыг аварна” хэмээн Жо Байден мэдэгджээ. Тэгтэл АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалахын сайдаа халсан гэж даваа гарагт "твиттер"-т бичсэн байна.
Жо Байден цар тахлын эсрэг ажиллах мэргэжлийн багаа зарлажээ | ||
Үзсэн: 982 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.