Шууд Chart

Дональд Трампын сонгуулийн баг Пенсилвани мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргав

2020-11-10 17:18:23

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн баг Пенсилвани мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргажээ. Дональд Трампын сонгуулийн штабаас шүүхэд хараахан гаргаагүй байсан заргаа сэргээн, Пенсилвани муж дахь холбооны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Пенсилвани муж баталгаажуулахыг хориглох тогтоол гаргуулах зорилготой энэ нэхэмжлэлд “Мужийн дотоод хэрэг хариуцсан алба нь хоёр шатлалтай сонгуулийн систем ашигласан. Энэ системийн хүрээнд шуудангаар авсан санал нь хяналт баталгааны стандартгүй байсан” гэжээ.

Гэвч Пенсилвани мужийн Ерөнхий прокурор үүнийг үндэслэлгүй нэхэмжлэл гэж няцаасан байна. Зарим шинжээч Дональд Трампын сонгуулийн штабаас гаргасан энэ нэхэмжлэл зорилгодоо хүрч, өргөн цар хүрээг хамарна гэдэгт эргэлзэж байгаагаа мөн илэрхийлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трампын сонгуулийн баг Пенсилвани мужийн захиргааны эсрэг нэхэмжлэл гаргав  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй