Шууд Chart

АНУ-ын Хууль зүйн сайд сонгуулийн луйвартай холбоотой маргааныг мөрдөн шалгах үүрэг өгчээ

2020-11-10 17:28:36

АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд ерөнхий прокурор сонгуулийн луйвартай холбоотой маргааныг мөрдөж шалгах талаар доод шатны албан тушаалтнууддаа үүрэг өгснийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Вилъям Барр даваа гарагт Холбооны мөрдөх товчоо болон Холбооны прокуроруудад илгээсэн албан бичигтээ “Бодит бус, хэтрүүлсэн зарга маргааныг цааш тавилгүйгээр сонгуулийн санал хураалт, санал тоолох үйл ажиллагааны зөрчлийн талаарх ноцтой мэдээллүүдийг мөрдөн шалгахыг хүсч үүрэг болгосон” гэж "Ройтерс" уг албан бичгийг олж уншсан баримтдаа тулгуурлан мэдээлжээ.

АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд ерөнхий прокурор Вилъям Барр ийнхүү анх удаа Ерөнхийлөгч Дональд Трампын удаа дараа хийж байсан сонгуулийн луйвар гэх гомдол заргад анхаарлаа хандуулахаасаа өмнө Сенат дахь эрх баригч Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч Макконелтэй уулзсан мэдээ байна. Энэ уулзалтын өмнөхөн намын бүлгийн дарга Макконел, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрч долоо хоногт болсон сонгуулийн үеэр "хууль зөрчсөн" гэдэг асуудлын учрыг олж тогтоох эрхийнхээ хүрээнд сайн ажиллаж байгаа гэж даваа гарагт хэлж байсныг хэвлэлүүд тэмдэглэжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Хууль зүйн сайд сонгуулийн луйвартай холбоотой маргааныг мөрдөн шалгах үүрэг өгчээ  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй