
"Их 7"-гийн эдийн засгийн дунджаар энэ бүлгийн улсуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 он гэхэд 64 мянга 580 долларт хүрэх төлөв байна. Гэхдээ энэ үзүүлэлтээр гаргасан дэлхийн жагсаалтаар Итали, Канад гэсэн хоёр гишүүн улс хэдэн байр ухрахаар байна.
2000 онд АНУ-ын нэг иргэнд хуваарилагдах үндэсний бүтээгдэхүүний хэмжээ 36 мянган доллартай тэнцэж байсан бол 2025 онд амьжиргааны түвшин 2.1 дахин сайжирч, 76.5 орчим мянган долларт хүрэх шинжтэй байна. Ингэснээрээ Нэгдсэн улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний дэлхийн жагсаалтын 9-д эрэмбэлэгдэх магадлалтай байна.
Харин Азийн хөгжиж байгаа орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 25 жилд 6 дахин нэмэгдэнэ гэж байна. Гэвч Төв Ази, Латин Америк, Карибын улсууд, Ойрхи Дорнодын үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэх ч төлөв байхгүй байна.
Макао, Сингапурын эдийн засгийн төлөв байдлыг харахад 2025 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийн хамгийн шилдэг гурван улсын жагсаалтад багтаж, Люксембургийн араас жагсахаар байна. Үүнээс 2006 онд Америкийн нэг хүний орлогыг давж байсан Сингапур улсынх таван жилийн дараа гэхэд 115 мянга гаруй доллартай тэнцэнэ гэж Олон улсын валютын сан тооцоолжээ.
Азийн хөгжиж байгаа орнуудын нэг хүнд ногдох ДНБ сүүлийн 25 жилд 6 дахин нэмэгдэнэ гэжээ | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.