Шууд Chart

Владимир Путин, Ши Жиньпин нар "БРИКС"-ийн орнуудад коронавирусний вакциныг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав

2020-11-19 12:08:37

ОХУ, БНХАУ-ын тэргүүнүүд "БРИКС"-ийн орнуудад хандан коронавирусний вакциныг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа. "БРИКС"-ийн бүлэгт багтдаг ОХУ, Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн орнуудын төрийн тэргүүнүүд мягмар гарагт цахим хурал хийсэн байна. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар коронавирусний вакцин боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх зэрэгт хамтрахыг "БРИКС"-ийн улсуудад уриалжээ.

Хурлыг даргалж байсан Кремлийн тэргүүн Владимир Путин ОХУ хэдийнэ хоёр төрлийн вакцин гарган авсан гээд, гурав дахь вакцин боловсруулалтынхаа шатанд яваа гэж мэдэгдсэн байна. Мөн энэ вакциныхаа эмнэлзүйн туршилтыг Энэтхэг, Бразилын Засгийн газартай хамтран явуулна гэж ярьснаас гадна гуравдагч этгээдэд зориулсан үйлдвэрлэлийн бааз байгуулах талаар Хятад, Энэтхэгийн эмийн компаниудтай гэрээ байгуулсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Үүгээрээ тэрбээр Оросын эрдэмтдийн гарган авсан вакциныг үйлдвэрлэхийг "БРИКС"-ийн орнуудаас хүссэн байна.

Тэгвэл Хятадын дарга Ши Жиньпин вакциныг тэгш, хүртээмжтэй нийлүүлэх олон улсын тогтолцооны талаар дурдаад, вирусний эсрэг тэмцэх олон улсын ололт амжилтаас хүртэх, дэлхийн бусад улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийн тулд энэ тогтолцоог ашиглана гэж ярьжээ. Мөн Хятадын талаас "БРИКС"-ийн бусад орнуудад вакцин идэвхтэй нийлүүлэх талаар төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн байна.

Хятадын даргын ярьсан вакцин тэгш, хүртээмжтэй нийлүүлэх олон улсын тогтолцоог ДЭМБ санаачлан байгуулаад байгаа юм. Хятад, Оросын Засгийн газраас коронавирусний вакцинаар дамжуулан бусад улс орнуудтай харилцаагаа бэхүүлэх оролдлого хийж, Америкийн талын нөлөөллийг бууруулж байна гэж ажиглагчид ярьж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин, Ши Жиньпин нар "БРИКС"-ийн орнуудад коронавирусний вакциныг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав   
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй