Шууд Chart

Цагааннуур боомт гарагийн зохицуулалттай ажиллаж эхэллээ

2020-11-24 10:27:54

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 23-ний өдрөөс эхлэн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомт гарагийн зохицуулалттай ажиллаж Цагааннуур боомтоор зөвхөн нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж эхэллээ. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид дараах арга хэмжээг зохион байгуулж байна.
Үүнд:

-Түгээгч хувийн хамгаалах хэрэгсэл бүрэн өмссөн эсэх
-Камазны жолоочийн хорио цээрийн дэглэмд
-Бензин, дизелиэ юүлж дууссаны дараа түгээгч нар хувийн хамгаалах хувцсаа зөв тайлсан эсэх
-Хувийн хамгаалах хувцсыг заавар журмын дагуу устгах зэрэг халдвараас сэргийлэх ажиллагаа болон хорио цээрийн дэглэмд хяналт хийлээ.

 


Цагааннуур боомт гарагийн зохицуулалттай ажиллаж эхэллээ  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй