
2020 он хүн төрөлхтөн цар тахалтай тэмцсэн хүндхэн жил боллоо. Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэн хэвээр байгаа ч зарим улс, хотод шинэ жил, зул сарын баярын уур амьсгал ороод байна. Ватикан хот улсын төв талбайд зул сарын аварга модыг байрлуулаад байна.
Ватикан хотын зул сарын модыг даваа гарагт байршуулсан байна. 7 тонн жинтэй, 30 метр өндөр аварга модыг Гэгээн Петрийн талбайд байршуулахдаа өргөгч крануудыг ашиглажээ. Гэгээн Петрийн Василика сүмийн өмнөх зул сарын модыг чимэглэх ажил удахгүй эхлэх нь ээ. 75 жилийн настай энэхүү модыг Словени улсаас авчиржээ. Словени улсын зарим бүс нутаг гоёмсог, сүрлэг нарс модоороо тун алдартай юм. Хоёр дахь удаагаа зул сарын модыг Ватиканд бэлэг болгон өгч байгаагаа Словени улсын элчин сайд онцлон ярьсан байна.
Ташрамд дуулгахад, Ватикан, албан ёсоор Ватикан хот улс нь Италийн нийслэл Ромын дотор 44 га талбайг эзлэн орших тусгаар тогтносон хот улс юм. Дэлхий дээрх хамгийн жижиг, цөөн хүн амтай улс гэгддэг. Энэ хот нь католик шашны төв юм.
Ватиканы төв талбайд зул сарын модыг байрлуулжээ | ||
Үзсэн: 489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.