Шууд Chart

Эр нөхрөө бусдад алдахгүй байх долоон арга

2014-04-25 15:39:27

Эр нөхрөө өөр хүүхэнд алдчихгүй, байнга өөртөө татаж байхын тулд эмэгтэй хүн янз бүрийн чанаруудыг өөртөө шингээсэн байх ёстой аж. Эмэгтэй хүн сайн хань, сайн ээж, сайн найз, бас нууц амраг, амьтан сургагч байх ёстой гэнэ.  АНУ-ын сэтгэл зүйч доктор Жонатан Крамер хүүхнүүдэд хандан, "Бүсгүй та эр нөхрийнхөө хувьд мөрөөдлийн эмэгтэй нь байх ёстой гэдгээ хэзээ ч мартаж болохгүй" гэж үзэж байна.

Нэг: Эрчүүд секст их дуртай бөгөөд өөр эмэгтэйчүүдийг үе үе мөрөөддөг. Таны хань, сексийн олон хэлбэрийг зөвхөн тантай амсаж, юугаар ч дутагдахгүй, өөр хүүхэн рүү гүйдэггүй байхын тулд та түүний өдөөгч нь, бас уруу татагч нь, мөн шинийг санаачлагч байх ёстой.

Хоёр: Та эр нөхөртэйгээ байнга сээтэгнэж яг л нууц амраг шиг нь байх ёстой гэнэ. Түүнээс гадна эр хүнийг үргэлж сэргээж, ажил дээр амжилт олоход нь тусалдаг, бас олон түмний дунд өндөр нэр хүндтэй явж чадахад нь дэмжлэг үзүүлдэг хамгаас дотно нэг эмэгтэй зайлшгүй хэрэгтэй байдаг ажээ. Энэ нь бүй юм шүү.

Гурав: Бүсгүй та ямар ч тохиолдол үргэлж эр нөхрийнхөө талд байх ёстой гэдгээ мартаж болохгүй. Та эр нөхрийнхөө амжилтыг байнга магтан ярьж, мөн түүнийг зоригжуулагч нь байхаас гадна өөрийгөө азтай эр гэж үнэлдэг үзэл бодлыг үнэлдэг байх ёстой юм шүү.

Дөрөв: Хань чинь таныг өвчтэй үед нь асардаг, өдөр бүрийн амьдралд байнга анхаарал тавьж халамжилж байдаг тийм эмэгтэй байгаасай гэж хүсдэг. Ийм эмэгтэйг "эх" гэж нэрлэдэг. Эмэгтэй хүн эр нөхрөө жаахан хүүхэд мэт хайрлах ёстой. Таны тусламж хэрэгтэй бол гараа сунгаж, ажил хэрэг нь амжилттай байвал баярыг нь хуваалцаж байгаарай.

Тав: Эр хүнд үргэлж итгэж болох, өдөр тутмын асуудлаа хуваалцаж болох "сайн найз" хэрэгтэй байдаг. Эмэгтэй хүн аз жаргал, хүндрэлтэй асуудлууд, хариуцлага бүрийг хамтдаа хуваалцах ёстой. Эр хүн үргэлж бахархаж болох тийм сайн эмэгтэйг хажуудаа байлгахыг хүсдэг. Ийм эмэгтэй болохын тулд та сайн талууд, давуу талуудаа олж, түүнийгээ амьдралд хэрэглэж сур.

Зургаа: Та хариуцлагатай хүний итгэлийг бүрэн дааж чадах хүн гэдгээ эр нөхөртөө харуул. Жишээ нь: Мөнгийг ухаалгаар зарцуулдгаа харуулбал тэр танд бүрэн итгэх болно.

Долоо: Хамгийн сүүлд хэлэхэд эмэгтэй хүн "араатан сургагч" мэт байж эр хүний хэрцгий занг дарж чаддаг байх ёстой. Түүнээс гадна эр нөхөртөө тохиосон ямар ч асуудалд нь эелдгээр хандан чин сэтгэлээсээ тусалж, бас түүнийг сайхан хувцаслаж, гэртээ зочин урьж, урьсан зочидтойгоо хэрхэн найрсаг дотноор зочлох вэ зэрэг хүмүүсийн харьцааны занд суралцахад нь туслах ёcтой.


Эр нөхрөө бусдад алдахгүй байх долоон арга  
Үзсэн: 23844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Доогий [127.0.0.xxx] 2023-12-22 16:55
Эрчүүд өөрсдөө даваруу ш дээ.Уйчлаад бхад л улам л ахиад бдаг.5 хүүхдээ өөрөө л ноцолдож өсгөж бна даа.Буйдан дээр бол сайн хэвтнэ ш дээ.Гэхдээ ер нь өөрөө гэрийнхээ ажлыг гялалзуулаад сурсан хүн бгаа шүү.Эрчүүд бол цаанаасаа л хаан заяатай хүмүүс бхоо.
наран [127.0.0.xxx] 2023-11-03 14:32
эрчүүд хайр даадаггүйш дээ өөринх нь буруу байхад яагаачгүй юм шиг байдаг уучлаад байх тусам давардаг
Тл [127.0.0.xxx] 2020-01-17 01:42
Хайр даахгүй новшнуудшдээ эрчүүд
Зочин [127.0.0.xxx] 2018-12-08 21:38
нөхөр гадуур хоноод ирэхэд эелдэг байж үнэнхээр чадахгүй юм байна лээ. Яах уу?
eegii [202.179.2.xxx] 2017-05-17 17:25
yu hvssenin hiih tusam dawardin bishvv barg ulam ih zant bolj bi l tgh yst emgt hvnig gerin viljlegch shg vzdg hvn ih bdiin bnle shde
Эхнэр [122.201.24.xxx] 2017-04-19 10:24
Нөхрийнхөө хүссэн бүхнийг өгөх ёстой.Чи бол зүгээр боол.
эхнэр [66.181.180.xxx] 2017-03-13 00:48
Гүндүүгүй нэртэй хөлдүү бүдүүлэг нөхөрүүд их байна
эхнэр [66.181.180.xxx] 2017-03-13 00:46
Харин тэгэх тусам давардаг юм бишүү энэ ингэх л естой гэсэн шиг. Халамжгүй эр хүн тэр хэвээрээ л байдгийм билээ
бүсгүй [139.5.217.xxx] 2016-07-05 16:17
Нөхөртөө хайр халамжийг нь ихдүүлвэл буруу юм гэдгийг мэдлээ. Эр хүн жаргал даадаггүй

Бидэнтэй нэгдээрэй