
Японы Нийгата, Хёго мужид гурван өдрийн турш их хэмжээний цас орсны улмаас 9000 гаруй айл өрх цахилгаангүй болсон тухай “Эн-Эйч-Кэй” суваг мэдээллээ. Ялангуяа Япон тэнгисийн эргийн дагуу байрлалтай Нийгата мужид байдал хүнд байна.
Энэ мужид 12 дугаар сарын 14-нөөс хойш 2 метр орчим хур тунадас орж, тээврийн харилцаа нь зогсоход хүрчээ. Зарим зам хаагдаж, хэдэн зуун автомашин цасанд боогдсон байна. Энэ тухай Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацүнобү Като “Замын тодорхой хэсэг хаагдаж, олон машин боогдсон, хөдлөх боломжгүй болсон мэдээллийг бид авсан. Энэ асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр тухайн үүрэг, чиглэлийн сайд нар уулзалдана” гэж мэдэгджээ.
Гифү, Хёго мужид цахилгаан дамжуулах шугам, харилцаа холбооны шугам нь эвдэрснээс болоод 50 орчим хүн гадаад орчноос тусгаарлагдсан байна. Түүнчлэн нийслэл Токиог хойд хэсгийн Акита мужтай холбодог төмөр замын шугамын нэг нь цасанд боогджээ.
Японд их хэмжээний цасны үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 15-д хүрээд байна. Үүссэн нөхцөлтэй холбогдуулан Ерөнхий сайдын албаны дэргэд Цасны хохирлын үр дагаврыг арилгах шуурхай штаб байгуулжээ.
Японд их хэмжээний цас оржээ | ||
Үзсэн: 1467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.