
ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин жил бүр уламжлал болгон хийдэг хэвлэлийн хурлаа коронавирусний цар тахлын улмаас анх удаа видео бага хурал хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Сэтгүүлчдийн нэрлэснээр “Хэвлэлийн их хурал” гэгддэг энэ арга хэмжээ өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагийн үед эхэлнэ.
ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн хурлыг оны тайлан нь ч гэж үздэг. Энэ үеэр сэтгүүлчид улс орныхоо дотоод, гадаад бодлого, хувийн амьдралтай нь холбоотой асуулт хүртэл тавьдаг.
Энэ удаагийн хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин Ново-Огарёвод байдаг ордноосоо асуултад хариулна, асуултуудыг Бүх Оросын ардын фронтын сайн дурынхан тусгай сайт болон гар утасны цэсээр дамжуулан хүлээн авна гэдгийг хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нь мэдэгджээ.
Харин холбооны болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид Москвагийн Олон улсын худалдааны төвд ажиллах юм байна. Орон нутгийн сэтгүүлчид өнгөрсөн жилүүдэд энэ үйл ажиллагаанд оролцохоор нийслэл Москвад ирдэг байсан бол энэ жил бүс, холбооны тойргоосоо гарахгүйгээр мэдээллээ авахаар болжээ. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд оролцохоор 774 сэтгүүлч бүртгүүлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр хэвлэлийн хурлаа цахимаар хийнэ | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.