Шууд Chart

“Шарль Эбдо” сэтгүүлийн редакцид гарсан халдлагад холбогдох бүх хүнд ял оноожээ

2020-12-17 16:54:20

Парисын шүүхээс “Шарль Эбдо” сэтгүүлийн редакци, еврейчүүдийн дэлгүүрт 5 жилийн өмнө гарсан халдлагад холбогдох бүх хүнд ял оногдууллаа. Энэ хэргээр нийт 14 хүн 4 жилээс бүх насаараа хоригдох ял сонсчээ.

Халдлага үйлдэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, мөн гэмт бүлэглэлийн гишүүн гэсэн үндэслэлээр Али Риза Полата, Хаят Бумедьен нарт бүх насаар нь ял оноосон. Тэднийг халдлагад шууд бусаар оролцсон, гол алан хядагчид болох ах дүү Куаши, Кулибали нарын ойрын хамсаатан гэж үзжээ.

Шог зургийн “Шарль Эбдо” сэтгүүлийн редакцид 2015 оны нэгдүгээр сарын 7-нд алан хядагчид дайрч, тус редакцийн 9 ажилтан, 2 цагдаа гээд нийт 12 хүний аминд хүрсэн юм. Халдлага үйлдсэн ах дүү Куаши нар энэ сэтгүүлээс зөнч Мухаммедыг шоглон зурсанд эгдүүцэж, өс хонзонгоо авсан нь сүүлд тодорхой болсон. Халдлага гарсны маргааш ах дүү хоёрыг тусгай ажиллагааны үеэр хөнөөсөн. Энэ үеэр ах дүү хоёрын найз Амеди Кулибали Парисын еврейчүүдэд зориулсан супермаркетийг барьцаалан авч, 4 хүний аминд хүрсэн юм. Цагдаа нар Кулибалиг дэлгүүр лүү дайран орох үеэрээ бууджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

“Шарль Эбдо” сэтгүүлийн редакцид гарсан халдлагад холбогдох бүх хүнд ял оноожээ   
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй