Шууд Chart

Иран цөмийн объектуудынхаа эргэн тойронд пуужингийн эсрэг хамгаалалтын системээ чангатгажээ

2020-12-26 09:39:26

Иран улс цөмийн объектуудынхаа эргэн тойронд пуужингийн эсрэг хамгаалалтын системээ чангатгажээ. Энэ нь АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп Цагаан ордноос явахаасаа өмнө пуужингийн цохилт өгч магадгүй гэж болгоомжилсных гэж Исламын Бүгд Найрамдах Улсын эх сурвалжийн мэдээлэл дээр үндэслэн Кувейтийн нэгэн сонинд тэмдэглэжээ.

Тухайлбал, Иран улс Фордо, Натанзед байдаг цөмийн объектуудынхаа пуужингийн эсрэг хамгаалалтыг чангатгасан байна. Энэ газруудад Ираны уран баяжуулах гол үйлдвэрүүд байдаг. Эдгээр газрыг хаахыг АНУ-аас шаарддаг.

Цөмийн эдгээр объектыг хамгаалахын тулд Исламын Бүгд Найрамдах Улсын Харуул хамгаалалтын корпусын зенитийн цогцолбор, радиолокацийн хэрэгслүүдийг ашиглаж байна. Фордо дахь цөмийн объектын дэргэд л гэхэд "Бавар-373" нэртэй алсын зайн радиусын зенит пуужингийн систем, мөн “Куб” нэртэй зенит пуужингийн цогцолбор байршуулжээ.

Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээллээр Ираны нутаг дэвсгэрт цөмийн 17 объект үйл ажиллагаа явуулдаг байна.

Иракийн нийслэл Багдад хотын “ногоон бүс” буюу төрийн байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрууд байрладаг бүс ням гарагт пуужингийн халдлагад өртөж, Америкийн ЭСЯ-ны барилга бага зэрэг эвдэрч гэмтсэн. Энэ үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Америкийн цэргийнхэн Америкийн хэн нэгэн иргэний аминд хүрэх юм бол Тегераныг хариуцлагад татаж, хариуг нь заавал барих болно гэж мэдэгдсэн юм. Майк Помпео ч мөн энэ халдлагад Ираны талын дайчдыг буруутгасан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Иран цөмийн объектуудынхаа эргэн тойронд пуужингийн эсрэг хамгаалалтын системээ чангатгажээ  
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй