Шууд Chart

Япон улс гадны иргэдэд коронавирусний шинжилгээний бичигтэй байхыг шаардана

2021-01-10 10:14:34

Япон улс гадны бүх улс орны иргэдийг хил нэвтрүүлэхдээ 72 цагийн дотор өгсөн коронавирусний шинжилгээ нь сөрөг гарсан байх  шаардлага тавих гэж байна. Энэ журам ирэх 7 хоногийн лхагва гарагаас хэрэгжиж эхлэх юм байна. Нийслэл Токио болон түүний эргэн тойрны гурван мужид тогтоосон онц байдлын дэглэм цуцлагдах хүртэл уг журмыг мөрдөгдөж магадгүй юм байна. Мөн Японы улсын нисэх онгоцны буудалд гаднаас ирж байгаа иргэдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авна.

Мөн Японд ирээд өгсөн шинжилгээний хариу нь гараагүй иргэдийг тусгаарлах байранд оруулж, гурав дахь хоногт нь шинжилгээ авах юм байна. Түүнчлэн халдваргүй нь шинжилгээгээр нотлогдсон ч гаднаас ирж байгаа бүх хүнийг явсан газрыг нь бүртгэх тусгай программыг гар утсандаа татаж авах, байрлаж байгаа газрынхаа мэдээллийг хадгалах.

Гадны иргэд Японд ирснийхээ дараа 14 хоног гэртээ эсвэл өөр газарт 14 хоног заавал өөрийгөө тусгаарлах шаардлага тавих юм байна. Японы хөл хорионы хуулийн цоорхойг ашиглан гаднаас ирж байгаа зарим иргэд өөрийгөө тусгаарлах журмыг дагаж мөрдөхгүй байгаа юм байна. Иймд Японы засгийн газар хөл хорионы хуулиа шинэчлэхээр ярилцаж байна. хэрвээ хуулинд өөрчлөлт оруулбал тусгаарлагдахаас татгалзсан хүнд цагдан хорих, торгууль тавих гэх мэт хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Япон улс гадны иргэдэд коронавирусний шинжилгээний бичигтэй байхыг шаардана  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй