Шууд Chart

Дональд Трамп төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулна

2021-01-19 15:16:51

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд буюу төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулна гэж хэвлэлүүдэд мэдээлж байна. Ёслолын ажиллагаа Вашингтон хотоос холгүйхэн орших Эндрюс цэргийн баазад, Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагааны өмнөхөн болох юм байна.

Үүний дараа Дональд Трамп Флорида мужид байдаг эдлэн рүүгээ явна. Эндээ дэмжигчидтэйгээ цаашдын үйл ажиллагаагаа ярилцаж төлөвлөхөөр болжээ. Дональд Трамп бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө Ерөнхийлөгчийн онгоцыг ашиглах боломжтой юм.

Даваа гарагт Дональд Трамп 100 хүнийг өршөөх буюу ялыг нь хөнгөлж байгаагаа зарлахаар төлөвлөсөн гэх мэдээлэл гарсан. Анхандаа тэрбээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр, мөн өнөөдөр хоёр удаа Өршөөлийн зарлиг гаргах гэж байсан боловч сүүлийн үед сонгогчдын төлөөллийн саналын тооллоготой холбоотой асуудалд төвлөрөөд завгүй байгаа тухай туслахууд нь мэдэгджээ.

Жо Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаа нэгдүгээр сарын 20-нд Вашингтоны цагаар 12:00 цагт болно.

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулна  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй