
Ливийн улс төрийн яриа хэлэлцээрийн форум өнөөдөр Швейцарт эхэлж, Ливийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зөвлөлийн гурван гишүүнийг сонгох гэж байна. Энэ сарын 5-ныг хүртэл үргэлжлэх энэ удаагийн уулзалтын зорилго нь Ливийн гүйцэтгэх нэгдсэн түр засгийг бүрдүүлж, энэ оны 12 дугаар сарын 24-нд бүх нийтийн сонгууль зохион байгуулах гэж НҮБ-ын Женев дэх төв байрны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
НҮБ-ын Ливийг дэмжих төлөөлөгчийн газраас бямба гарагт нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцуулсан юм. Ерөнхийлөгчийн зөвлөлд 24 хүн, Засгийн газрын тэргүүнд 21 хүн өрсөлдөж байна. Тэдгээр нэр дэвшигчдээс нэлээд танигдсан улстөрчдийг нэрлэвэл зүүний парламентын дарга Акила Салех, Триполи дахь Ливийн төрийн дээд зөвлөлийн дарга Халед аль-Мишри нар Ерөнхийлөгчийн зөвлөлд, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын Дотоод хэргийн сайд Фатхи Али Башаг, Шадар сайд Ахмед Майтыг нар Ерөнхий сайдад өрсөлдөж байна.
Ливид өдгөө Триполид хотод төвтэй Фаиз Сарражийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газар гэх гүйцэтгэх засаглал Ерөнхийлөгчийн зөвлөл, Төрийн дээд зөвлөл, нөгөө талд Төлөөлөгчдийн танхим, Халифа Хафтарын Ливийн үндэсний ассамблей гэсэн хоёр засаглалтай болсон юм.
Хафтар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Триполи руу довтолсны хариуд нийслэлээс бүх анги нэгтгэлээ хөдөлгөж, Туркээс тусламж хүссэн байна. Ингээд Турк цэргийн хамтын ажиллагааны санамж бичгийнхээ дагуу Хафтарын цэргүүдийн эзлэн авсан газар нутгийг Триполид эргүүлэн өгчээ.
Ливийн улс төрийн яриа хэлэлцээрийн форум Швейцарт эхэллээ | ||
Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.