Шууд Chart

Өмнөд Солонгост шувууны ханиадны “Н5N8” вирусний 82 голомт бүртгэгджээ

2021-02-01 14:26:07

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт даваа гарагийн өглөөний байдлаар шувууны ханиадны “Н5N8” вирусний 82 голомт бүртгэгдээд байна. Хамгийн сүүлд Кёнгидо мужийн Ансон хотын шувууны фермд аюултай өвчний дэгдэлт гарсан бол малын эмч нар халдварын бас нэг голомт байж болзошгүй газарт үзлэг шинжилгээ хийж байгаа тухай Хүнс, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн яамнаас нь мэдээлжээ.

Энэ улс урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш 24.8 сая тоо толгой гэрийн тэжээвэр шувуугаа устгасан байна. Үүний нөлөөгөөр тахианы өндөгний жижиглэнгийн үнэ сүүлийн 7 хоногийн хугацаанд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.8 хувиар, тахианы мах 15.7, нугасны мах 35.4 хувиар тус тус өсжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Өмнөд Солонгост шувууны ханиадны “Н5N8” вирусний 82 голомт бүртгэгджээ   
Үзсэн: 598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй