
Хятадын эргийн хамгаалалтын шинэ хууль хэрэгжиж, далай тэнгисийн бүсэд нь нэвтэрсэн хөлгүүд рүү тус улс гал нээх магадлалтай болж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард батлагдсан хууль өнөөдөр буюу даваа гарагаас хэрэгжиж эхэлж байна. Энэ хуулиар Хятадын далай, тэнгисийн бүсэд нэвтэрсэн бусад улс орны хөлгүүдийг гаргахын тулд эргийн харуулууд нь гал нээж болно гэж заасан байдаг.
NHK агентлагийн мэдээлснээр “Энэ шинэ хууль Хятадын эргийн хамгаалалтын үүрэг, эрх мэдлийг тодорхой болгох зорилготой, тус улс далай, тэнгисийн бодлогоо өөрчлөөгүй” гэж Гадаад хэргийн яамны төлөөлөгч нь ярьсан байна. Гэвч Японы талаас Бээжинг “Зүүн Хятадын тэнгист дэх Сенкаку арлын ойр орчимд өмнөхөөс түрэмгий үйл ажиллагаа явуулах магадлалтай” гэж зовниж байна.
Хятадын эргийн хамгаалалтын хөлгүүд уг арлын ойролцоо бараг өдөр бүр үзэгдэх болж, зарим нь Японы талын тэнгисийн бүсэд нэвтэрч, загасчлалын завь, хөлгүүдийг мөшгиж, хөөсөн гэсэн мэдээ ч байна. Японы Батлан хамгаалахын судалгааны нэг байгууллагын шинжээч Засгийн газраа “Түгшүүр зарлах хэрэгтэй. Бээжин шинэ хуулиа ашиглан гал нээх эсэхийг л харах үлдэж байна. Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист зөрчил мөргөлдөөн болоход Хятадын эргийн харуулууд хүчин чадлаа бүрэн ашиглах магадлалтай” гэж анхааруулсныг NHK мэдээлжээ.
Хятадын эргийн хамгаалалтын шинэ хууль хэрэгжиж эхэллээ | ||
Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.