
Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 2. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 3. Гөрөөсөн толгой одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй . Наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Та өнөөдөр өөрийн хүмүүжүүлсэн тэр л сайхан хүүхдээрээ бахархана. Ажил хэрэг бүтэмжтэй байж ер нь л бүгдийг шийдвэрлэсэн сайхан орчинд өдрийг өнгөрүүлнэ. Настай загаснууд болон балчир хүүхдүүд өнөөдөр халамж хайраар дүүрэн байх нь. Ганц биө хүмүүс хайр дурлалын тал дээр болгоомжтой буюу муу санаатай байхад илүүдэхгүй.
Үхэр (4/20-5/20) Таагүй өдөр. Бодит байдлыг эрүүлээр дүгнэх мацаг барих, элдэв зүйлээс татгалзах өдөр. Мөрөөдөл бодит байдалтай тохирч амьдралын нугарашгүй зарчим харилцааны уян хатан байдалтай хослох ёстой. Энэ өдөр амьдралын ба хүмүүсийн муу талыг таньж мэдэхэд зориулагдана. Таны тэвчээр хэрсүү байдлаас цаашдын ажил хэргийн тань амжилт шалтгаална.


Арслан (7/23-8/22) Хувирамтгай өдөр. Ихэнх хүмүүсийн хувьд санхүүгийн асуудлууд анхаарлын төвд байх хэдий ч сарны нөлөөллөөс танд ашиг орлого ирэх болно. Санхүүгийн асуудлууд болон төлөвлөгөө тань аажуу тайван замаар амжилтанд хүрэх гэж оролдсон нь дээр гэдгийг танд зөвлөж байна. Ажлын тань ачаалал нэмэгдэж орой ажил дээрээ үлдэн илүү цагаар ажиллаж магадгүй бөгөөд үүнд бэлтгэлтэй байгаарай.
Охин (8/23-9/22) Хоёрдмол өдөр. Хэрвээ та өөрийгөө үргэлж бусадтай харьцуулдаг бол зөвхөн алдах ба ялахын нэгийг амсах нь тодорхой. Та өөрөө өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Энэ нь таныг ямар ч байсан шагналд хүргэхийг бүү март. Хэн нэгэн танд нөлөөлж, шийдвэрийг тань арчиж хаяхыг хүсч магадгүй. Гэвч та өөрийнхөө бодолд тууштай байх нь зорьсондоо хүрэх арга мөн.
Жинлүүр (9/23-10/22) Таатай өдөр. Та бусад өдөр шиг түгшүүртэй байдалд байхгүй тул таны бусадтай өрсөлдөх харгис ууртай зан арилна. Бүтээлч байж чадна. Өөрийн авьяасаа ашиглан урлагийн сайн бүтээл гаргах боломж өндөр байна. Хайр сэтгэл бодлыг тань эзэмдэнэ. Ганц бие жинлүүрүүд зоригтой байж романтик харицааг үүсгэнэ.
Хилэнц (10/23-11/21) Шийдэмгий өдөр. Үерхэж байгаа хосуудын хувьд харилцаагаа цаашид тогтворжуулах том шийдвэр гаргаж магадгүй. Харин ганц бие хилэнцүүдийн хувьд бусдын анхааралд өртөх болно. Хэрэв та амьдарч буй газраа шинэчилсэн бол хүрээлэн буй орчиноо судалж, хөршүүдтэйгээ танилц.
Нум (11/22-12/21) Хоёрдмол шинжтэй өдөр. Сайхан сэтгэлтэй тэвчээртэй байвал мэргэжлийн үйл ажиллагаанд таагүй явдалтай учрахгүй болохыг од эрхэс зөвлөж байна. Өдрийн үйл явдлууд таны хүссэнээр болохгүй. Төлөвлөөгүй санхүүгийн зарлага гарна эсвэл дотны хүмүүстэйгээ харьцах харилцаа мухардалд орно.
Матар (12/22-1/19) Таагүй өдөр. Бие тань тавгүй байгаа бол, ажлаасаа чөлөө авч амрах нь зөв. Ажил дээр хэд хэдэн эмзэг нөхцөл байдалтай тулгарна. Энэ өдөр сайтар төлөвлөөгүй аливаа ажлыг хойшлуулах нь зөв. Энэ өдөр хуульч нягтлан бодогч зэрэг хүнээс мэргэжлийн зөвлөгөө авах нь асуудлыг хялбарчилна.
Хумх (1/20-2/18) Бусдыг өөртөө соронзон мэт татах чадвартай дур булаам хумхынхан хайр дурлалд амжилтаар дүүрэн байна. Хайр дурлалын тоглоом болсон эрх чөлөөтэй ихэмсэг занг тань эвдэхийг хүссэн эсрэг хүйсний хүмүүсийн хүрээлэлд байх болно. Гэхдээ хэт өөртөө бардаж алдаж алхахаас болгоомжил.
Загас (2/19-3/20) Та өнөөдөр өөрийн хүмүүжүүлсэн тэр л сайхан хүүхдээрээ бахархана. Ажил хэрэг бүтэмжтэй байж ер нь л бүгдийг шийдвэрлэсэн сайхан орчинд өдрийг өнгөрүүлнэ. Настай загаснууд болон балчир хүүхдүүд өнөөдөр халамж хайраар дүүрэн байх нь. Ганц биө хүмүүс хайр дурлалын тал дээр болгоомжтой буюу муу санаатай байхад илүүдэхгүй.
Өнөөдрийн зурхай /2014.05.02/ | ||
Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.