
Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 3. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 4. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй хөх нохой өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Сэрэхүй . Наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, жимс цэцэрлэг байгуулах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Энэ өдөр амарч өөрийн дуртай зүйлдээ цаг заваа зориулагсдад таатай боловч ажилдаа дарагдан суух хүмүүст таагүй. Хэрвээ та завгүй байгаа бол энэ үдэш өөрийн дуртай зүйлээ хийх цаг зав өөртөө гарга. Таны биөийг эрүүлжүүлэх фитнөсийн клуб сонирхлыг тань татаж болзошгүй. Та бүл нэмж, хүүхэдтэй болох талаар ярилцана. Энэ үдшийг та найз нөхдөө урин дарс уун сэтгэл сэргээсэн яриа өрнүүлээрэй.
Үхэр (4/20-5/20) Таатай өдөр. Ялангуяа эрэгтэйчүүдэд маш тааламжтай өдөр. Тэд эмэгтэйчүүдэд амжилт олж чадна. Тэд өөрсдийн уран бүтээлийн ба сексийн ур чадвараа бүрэн дүүрэн харуулж чадна. Шинэ харилцаа холбоо тогтооно. Эсвэл хуучин харилцаа холбоогоо дурсана. Эмэгтэйчүүд гэрийн ажилд дарагдаж хамтрагчтайгаа муудалцах магадлалтай.


Арслан (7/23-8/22) Шийдэмгий өдөр. Амьдралдаа чухал гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц. Та өөртөө зарим нэгэн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болох бөгөөд ингэснээр та эрч хүчийг мэдрэх болно. Санхүүгийн хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээр хийх бөгөөд уруудаж байсан бизнесийн хүч чадлаа амжилттай сэргээх болно. Өөрийнхөө байр сууринд баттай зогс.
Охин (8/23-9/22) Хэрвээ энэ өдрийг ашигтай өнгөрөөе гэж бодож байгаа бол гэртээ бай. Интернэтээр аялж эсвэл төлбөр тооцооны хуудсаа шалга. Санхүүгээ хяна, ашиг орлогоо хянаж онцын хэрэгцээгүй зүйлд илүү зардал гаргасан эсэхээ нягталж үз. Мөрийтэй тоглоомд орооцолдож байхын оронд хөрөнгийн зах зээлд нууц ноёнтон хэлбэрээр оролцож хувьцаа худалдаж ав. Хоёр сарын дараа зарим нэг том компанид бодит мөнгөөр хөрөнгө оруулалт хийх чадвартай ч болж магадгүй.
Жинлүүр (9/23-10/22)Азтай өдөр. Олон жинлүүрүүд ажилдаа эргэн орно. Та сайн ажиллах хүсэлтэй байна. Аливаа саад бэрхшээл арилна. Удаан хугацааны турш хийгдсэн төсөл үр дүнгээ авчирна. Хувийн болон ажлын журмаар үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд хурдан шийдэгдэнэ.
Хилэнц (10/23-11/21) Таатай өдөр. Нумын ордонд байгаа Cap таны нарны аймгийн 4-р гэрт нөлөөлөх учраас таны амьдрал илүү тав тухтай, гэр бүлийн гишүүд чинь аз жаргалтай болох болно. Та бичих, зохион бүтээх, өөрийн бодол санаагаа хүчтэй илэрхийлэх, болон ярилцах чадвараа ашиглан бүтээлч зүйлийг хий. Энэ нь удаан хугацаанд хүлээж байсан болзоог цуцлахад хүргэнэ.
Нум (11/22-12/21) Туйлын таагүй өдөр. Эрсдэлтэй ба мөрийтэй холбоотой ажил хэрэгт ямар ч тохиолдолд бүү оролц. Сохор азанд бүү найд. Зөвхөн сайтар бодож боловсруулсан үйл ажиллагаа амжилтанд хүргэнэ. Ямар ч үйл ажиллагаанд бусдад бүү найд. Та л өөртөө тусалж чадна. Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвх гаргах нь санхүүгийн алдагдалд орох нэр хүндээ унагахад хүргэнэ.
Матар (12/22-1/19) Тайван өдөр. Гэвч мэлхийн ордонд сар байрлах тул сэтгэл санаа тогтворгүй байна. Энэ бүхнийг давах арга бол гадагш гарч шинэ хүмүүстэй уулзах явдал юм. Өөрийн тус дэмээ удаан цагаар ажиллаж буй нөхөддөө хүргэх нь гайхалтай үр дүн авчирна. Та гэртээ үлдэн өдрийн зоог гэр бүлдээ хийхийг илүүд үзэж болзошгүй.
Хумх (1/20-2/18) Хямралтай өдөр. Сэтгэл зүрхний асуудлаас болж нэлээд хямрах нь. Гэр бүлд ялихгүй жижиг зүйлээс болж томоохон зөрчилдөөн үүсч салах дээрээ тулж ч магад. Хараахан гэрлээгүй байгаа хосууд хайр дурлалаас илүүтэйгээр гэр бүл ахуй амьдралдаа анхаарлаа хандуул.
Загас (2/19-3/20) Энэ өдөр амарч өөрийн дуртай зүйлдээ цаг заваа зориулагсдад таатай боловч ажилдаа дарагдан суух хүмүүст таагүй. Хэрвээ та завгүй байгаа бол энэ үдэш өөрийн дуртай зүйлээ хийх цаг зав өөртөө гарга. Таны биөийг эрүүлжүүлэх фитнөсийн клуб сонирхлыг тань татаж болзошгүй. Та бүл нэмж, хүүхэдтэй болох талаар ярилцана. Энэ үдшийг та найз нөхдөө урин дарс уун сэтгэл сэргээсэн яриа өрнүүлээрэй.
Өнөөдрийн зурхай /2014.05.03/ | ||
Үзсэн: 1134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.