Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.04/

2014-05-04 07:15:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 4. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 5. Хэрцгий охин одтой,  2 хар мэнгэтэй хөхөгчин гахай . Санчир гараг. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Хурьцах. Наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) Эерэг өдөр. Ихэнх зүйл таны тааллын дагуу явагдана. Тиймээс аливаа нарийн, анхаарал шаардах ажлаа энэ өдөр амжуул. Хэрвээ та энэ орчинд нүүн олон найз нөхөдтэй болж амжаагүй бол сонирхлын дагуу нийгэмлэг клубт элсэх нь таатай байж болох юм. Суралцаж буй курс сургуулиа төгссөнөөр таны нөхцөл байдал сайжирна.

 

 

Үхэр (4/20-5/20) Эрч хүчний шинэ эх үүсвэр олох оюун бодлоо цэвэршүүлэх өдөр. Оюун санааны тогтворжилт тайван амгалан байдал сэргэнэ. Таны хуучныг баримтлагч зан өөрийн зуршлыг хаяхгүй байх хүсэл зарим танилуудаас тань хөндийрүүлэх боловч олон таагүй явдлаас сэргийлэх болно. Идэвхитэй амралт аяллын өдөр болж хүүхдүүд тань баярлах болно.

 

   

Хамтатгах (5/21-6/21)  Сонирхолтой өдөр. Шинэ хайрын явдал нь таны хэзээ ч очиж байгаагүй газарт аваачин шинэ сонирхолтой хүмүүстэй танилцуулан амьдралын хэв маягийг тань өөрчлөх болно. Тиймээс шинэ газарт очоод өөрчлөлтийг бүтээж эхэл. Та найз нөхөдтэйгээ шударга байхыг илүүд үзнэ
 

 

 
Мэлхий  (6/22-7/22)  Хянуур өдөр. Түр зуурын чанартай зарим саатлууд амьдралын ердийн горимд тань учирна. Аливаа асуудпыг шийдэхэд өдөртөө сайн байх боловч оройдоо тааруу байна. Өглөөгүүр бүү яар. Эргэн тойрныхныгоо ч бүү яаруул. Шийдвэрээ сайн бодож байж гаргавал хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно.
 

 

 

Арслан (7/23-8/22) Гэрэл гэгээтэй өдөр. Танай гэр бүлийн гишүүн тань бусад хүмүүсийн санаа бодлыг сонсолгүй өөрийнхөөрөө зүтгэж өөрийнхөө санааг тулгаснаар та бүхний дунд үл ойлголцол үүсэж магадгүй. Хэрвээ та хажуу өрөөгөө хөлслүүлэх итгэлтэй хүн хайж байгаа бол тэр хүнээ олох болно. Таны зөн билэг болон санаа бодол тань таны давуу тал болох болно.

 

 

Охин (8/23-9/22)  Энэ өдөр танд ер бусын сонин мэдрэмжийг төрүүлнэ. Ихэнх охиныхон өдрийг дэлгүүр хэсэхэд зориулахыг хүснэ. Хувцасны шүүгээн доторх өнгөрсөн жилийн загвартай хувцаснуудаа ангилж ялга. Та хуучирсан хувцасаа ялгаж байгаа шигээ өнгөрсөн таагүй зүйлийг ялган хаяхыг хүснэ. Гэхдээ ялгаж хаяж чадах эсэх нь таны сэтгэлийн тэнхээнээс хамаарна. Дийлэнх нь чадахгүй буулт хийх болно.

 

 

Жинлүүр (9/23-10/22) Энэ өдрийн оддын нөлөө бусдад өдөр шиг тусч байна. Хэрвээ та хүйтэн хөндий зан гарган бусдын шаардлаганд ганхан доройтохгүй бол амралтын өдөр таатай байна. Эрүүл мэнддээ анхаар. Та магадгүй шинж тэмдэгт анхаарлаа хандуулах нь танд юу хийх ёстойг хэлнэ. Эрүүл амьдарлын хэв загварыг сонго. Арилжаа худалдаа хийхээс зайлсхий. Учир нь та худалдаж авсан зүйлдээ сэтгэл ханамжгүй байна.

 

 

 

Хилэнц (10/23-11/21) Завгүй өдөр. Өдрийг гэрээ цэвэрлэж гэр бүлдээ анхаарал тавьж өнгөрүүл. Өнөөдөр гэртээ зочин урьж, цагийг хамт зугаатай өнгөрүүлэхэд тийм ч тохиромжтой өдөр биш. Таны бусадтай дотноор эелдэг харьцдаг харьцаа тань өнөөдөр жирийн үеийг бодвол хамаагүй сул байх болно. Хайр дурлал болон мөнгөтэй холбогдсон асуудлууд таны сэтгэлийг гонсойлгож магадгүй.

 

 

Нум (11/22-12/21) Эрсдэлтэй өдөр. Санхүүтэй холбоотой санаанд оромгүй эргэлт ирж болзошгүй. Хэрвээ та аян замд гарахаар зэхэж байгаа бол бэлтгэлээ ханган, тийзээ захиалахад өлзийтэй. Яаруу шийдвэр гаргах хэт хатуу чанд байх ойр дотныхонтойгоо маргалдахаас болгоомжил. Тэсрэх мэт хүнд нөхцөл байдал эргэн тойронд чинь байна.

 

 

   

Матар (12/22-1/19)  Нууц мэдээлэл авах үнэнийг танин мэдэх оюун санаагаа цэвэршүүлэх өдөр. Эмэгтэйчүүд шүтэн бишрэгчдийнхээ анхаарлын төвд байх ба хэн нэгэн нь таныг нэр хүндтэй болж олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөд тусална. Эрэгтэйчүүд хүчтэй байж алдар хүндийн төлөөх мөрөөдлөө биелүүлнэ. Таны эртний төлөвлөгөөнүүдээс биелэгдэж эхэлнэ. Амьдралын эрч хүч таны хувийн амьдралд эерэгээр нөлөөлнө.

 

 

Хумх (1/20-2/18) Ажилахын хажуугаар амралтаа бас төлөвлөх хэрэгтэй. Өдрийн сүүлийн хагаст хийж дуусгаагүй ажилдаа анхаарлаа хандуулж бичиг цаасны асуудлаа цэгцэл. Хоол боловсруулах эрхтэн хямрах магадлал өндөр байгаа тул хоол хүнсэндээ анхаар.

 

 

 Загас (2/19-3/20) Эерэг өдөр. Ихэнх зүйл таны тааллын дагуу явагдана. Тиймээс аливаа нарийн, анхаарал шаардах ажлаа энэ өдөр амжуул. Хэрвээ та энэ орчинд нүүн олон найз нөхөдтэй болж амжаагүй бол сонирхлын дагуу нийгэмлэг клубт элсэх нь таатай байж болох юм. Суралцаж буй курс сургуулиа төгссөнөөр таны нөхцөл байдал сайжирна.


Өнөөдрийн зурхай /2014.05.04/  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй