Шууд Chart

Стресс тайлах энгийн аргуудаас...

2014-05-05 10:23:59

Гадаад орчны янз бүрийн тааламжгүй цочролуудын нөлөөний улмаас бие махбодид үүсэж байгаа физиологийн хамгаалах урвалыг стресс гэдэг. Стресс үүсгэдэг хүчин зүйлүүдэд гэр бүлийн хэрүүл маргаанууд, байгалийн гамшиг, хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, гэр бүл салалт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Стресст өртсөнөө өөрөө мэдэрч болдог.

Тухайлбал, янз бүрийн тааламжгүй сэтгэл хөдлөлүүд нь амьсгал давхцах, зүрх дэлсэх зэрэг шинжүүдтэй хавсран илэрч хэдэн өдрөөс долоо хоног үргэлжлэн өөрөө аяндаа арилна. Стресс тайлах энгийн аргуудаас та бүхэндээ зөвлөе.

1. Сэтгэлээ ариусгах арга
Энэ нь хамгийн үр дүнтэй мөн өөрийгөө стресст өртүүлэхгүй хамгаалж байдаг арга юм. Энэ арга нь тухайн хүнийг сэтгэлийн дарамтаас чөлөөлдөг сэтгэл засал юм. Стресст өртөгсөд бие биедээ эсвэл эмч буюу өөрт нь тусламж үзүүлж буй үйлчлэгч, мөн өөрийн итгэл даах дотны андын аль нэгэнд хандаж уг стрессээс үүсэж байгаа бүхий л тааламжгүй мэдрэмж гутранги бодол зэрэг сэтгэлийн дарамтаа чөлөөтэй илэрхийлж, түгжээтэй сэтгэлээ нээж, сэтгэлээ ариусгах арга юм. Энэ арга нь маш олон төрөл байх боловч үүний дотроос өргөн хэрэглэгддэг нилээд үр дүнтэй арга нь дотоод сэтгэлээ нээж сурах дасгал юм.

2. Стресс түргэн тайлах амьсгалын дасгал
Энэ аргыг стрессээс буюу сэтгэлийн дарамтаас өөрийгөө түргэн чөлөөлөх зорилгоор голдуу ашиглана. Энэхүү дасгалын гол ач холбогдол нь:
• Сэтгэл түгшилтийг намжаана
• Булчингийн хүчдэлийг сулруулах
• Симпатик мэдрэлийн хөөрлийг номхотгоно
• Зүрхний түргэн цохилтыг удаашруулна

Уг дасгалыг бүрэн эзэмшиж тогтмол хийж заншвал тайван дөлгөөн зан төлөвтэй болж, стресст өртөх эрсдлийг багасгаж, өртсөн бол хөнгөн давах чадвартай болно.

Уг дасгалыг хийхдээ
1. Биеийн байрлал сонгох
Өөрийн нөхцөл байдалдаа тохируулсан хэвтээ босоо, суугаа байрлалын аль нэгийг нь сонгоод зүүн гарын алгаа хэвлийн хүйсний түвшинд тавина. Дараа нь баруун гараа зүүн гар дээрээ эвтэй байхаар тавина.

2. Амьсгал авах Хэнхэрцэг болон хэвлийн хөндийгөө “Агаар агуулагч хөндий сав” хэмээн төсөөлөөд хамраараа аажуухан хийгээд гүнзгий амьсгал авна. Уушиг агаараар дүүрэхийн хирээр хэвлий томбойж гарыг дээш түлхэж байгааг энэ үед мэдэрнэ. Энэхүү амьсгал авах үе нь дасгал сургуулилтын эхний 2 долоо хоногт 2 секунд орчим харин 3 дахь долоо хоногоос хойших хугацаанд 2.5-3 секундын турш үргэлжлэх ёстой.

3. Амьсгаа барих Энэ үед амьсгал авахаа зогсоож уг амьсгалж авсан агаараа 2 секундээс илүүгүй хугацаагаар дотроо түгжиж хадгална. Яг энэ мөчид “Миний бие тайван байна” гэж дотроо бодоорой.


Стресс тайлах энгийн аргуудаас...  
Үзсэн: 1990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй