Шууд Chart

Даатгалын компани сонгон шалгаруулна

2021-02-25 17:28:16

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулалтын нэр: Даатгалын компани сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулалтын дугаар: А/12

МҮОНРТ-ийн 2021-2022 оны тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тодорхой нэр бүхий ажил мэргэжлийн ажилтан, албан хаагчдыг гэнэтийн ослын даатгалд даатгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох эрх бүхий этгээд, сонгон шалгаруулалтын материалд  дараах зүйлсийг тусгасан байна.

Үүнд:

  1. Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
  2. Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх / нотариатаар баталгаажуулсан /
  3. Санхүүгийн тайлан, мэдээлэл /2020 оны 4-р улирлын байдлаар /
  4. Даатгагчийн төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг санхүүгийн зохицуулах хорооноос авах
  5. Ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан талаарх мэдээлэл
  6. Үнийн санал
  7. Үнийн хөнгөлөлтийн санал
  8. Бараа, ажил үйлчилгээний солилцооны /бартер / санал

Даатгалын төрлүүд:

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал
  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Гэнэтийн ослын даатгал

Үнийн санал ирүүлэх хугацаа:

2021 оны 03 дүгээр сарын 05 өдрийн 17:00 цагаас өмнө

Үнийн санал ирүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр. 

Санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтэс.

Холбоо барих утас: 327232 /дотуур утас 2206/,  91100636

 

Нийтэлсэн: MNB тендер

Даатгалын компани сонгон шалгаруулна   
Үзсэн: 1327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй