
Ямар ч эмийг буруу хэрэглэвэл бие махбодид олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно. Тухайлбал:
Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгох тохиолдолд өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй тул өвчин архагшиж, хүндэрч болно. Мөн эдийн засгийн хувьд үргүй зардал гарна.
Эм хэрэглэх дэглэмийг баримтлахгүй өвчний зарим шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц эмээ хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Эмийг тохирсон тунгаар хэрэглэхгүй бол эмчилгээ үр дүнгүй болно.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэвэл тэдгээрийн гаж нөлөө давхцан эмийн сөрөг нөлөө нэмэгдэнэ.
Эмийг нэг дор хэт их хэмжээгээр, өдөрт хэт олон удаа эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох, эрхтэн системийг гэмтээх эрсдэл ихэснэ.
Хэт олон эм давхар хэрэглэх нь гаж нөлөөтэй | ||
Үзсэн: 1322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.