Шууд Chart

2020 онд эдийн засаг буурсан ч олон улсын цэргийн зардал 3.9 хувиар өссөн байна

2021-02-28 11:41:34

Өнгөрсөн онд "Ковид-19" цар тахлын улмаас улс орнууд хөл хорио тогтоож, эдийн засаг буурсан ч дэлхий даяар цэрэг, батлан хамгаалах салбарын зардал 2019 онтой харьцуулахад 3.9 хувиар өссөн байна. 2020 оны эцсээр дэлхийн батлан хамгаалах салбарын нийт зардал 1.83 их наяд ам.долларт хүрчээ.

Лондонд төвтэй олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгээс гаргасан энэхүү судалгаагаар 2020 онд АНУ батлан хамгаалах салбартаа хамгийн их буюу 738 тэрбум доллар зарцуулсан байна. Энэ нь дэлхийн нийт батлан хамгаалах зардлын 40.3 хувийг эзэлж байна. Үүний дараа БНХАУ 193.3 тэрбум долларыг батлан хамгаалах салбартаа зарцуулжээ. Энэ нь дэлхийн нийт зардлын 10.6 хувьтай тэнцэж байна. Америк, Хятадын цэргийн зардал нийт дүнгээрээ дэлхийн нийт зардлын гуравны хоёрыг бүрдүүлж байгаа юм байна.

Мөн НАТО-гийн гишүүн Европын орнуудын батлан хамгаалах салбарын дундаж зардал сүүлийн зургаан жилийн хугацаанд тасралтгүй өссөөр 2020 онд 1.64 хувьд хүрчээ. Харин өнгөрсөн онд Ази, Номхон далайн бүсэд Тайланд, Өмнөд Солонгос, Индонез зэрэг улсууд цар тахлын эсрэг эдийн засгаа дэмжихийн тулд батлан хамгаалах зардлаа тодорхой түвшинд бууруулжээ.

Хэдийгээр Европын бүсэд батлан хамгаалах зардал өсөлтөө хадгалах төлөвтэй байгаа ч Ази, Номхон далайд эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэн батлан хамгаалах зардлын ерөнхий өсөлт нь 2021 онд удааширч магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2020 онд эдийн засаг буурсан ч олон улсын цэргийн зардал 3.9 хувиар өссөн байна  
Үзсэн: 500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй