Шууд Chart

Канадын Тэтгэврийн сангийн захирал гадаадад вакцин тариулсныхаа төлөө ажлаасаа чөлөөлөгдөв

2021-02-28 12:02:10

Канадын хамгийн их хөрөнгөтэй тэтгэврийн сангийн гүйцэтгэх захирал хөл хорионы дэглэм зөрчиж, коронавирусний вакцин хийлгэхээр гадаадад аялсныхаа төлөө албан тушаалаасаа огцорчээ. Канадын Тэтгэвэр, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын сангийн удирдах зөвлөл гүйцэтгэх захирал Марк Мачиныг ёсзүйн алдаа гаргасан үндэслэлээр огцруулж байгаагаа зарласан байна.

Өмнөх өдөр нь "Уолл Стрийт Журнал" сэтгүүлд 54 настай Марк Мачиныг вакцин хийлгэхээр гадаадад аялсан тухай мэдээлэл гарчээ. Тэрбээр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод очиж, Пфайзер бионтехийн хоёр тун вакцин тариулсан юм байна.

Түүнчлэн Британийн иргэншилтэй, Канадад амьдардаг Марк Мачин Эмиратын иргэдэд зориулсан вакцинаас яаж тариулсан нь тодорхойгүй байгаа юм байна. Онтарио хотод амьдардаг, 54 настай Марк Мачин журмын дагуу ээлжээ хүлээвэл ирэх зуны эхээр вакцинд хамрагдах юм байна. Хэдийгээр гадаадад аялах нь хууль зөрчөөгүй ч олон нийтийн эрх ашгийг төлөөлдөг, нийт 373 тэрбум долларын хөрөнгөтэй сан удирддаг хүн Засгийн газрынхаа хөл хорионы дэглэмийг үл ойшоож, нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлсэн гэж түүнийг буруутгасан байна.

Мөн Канадын олон иргэн вакцинд хамрагдах цагаа хүлээж байгаа үед гадаад улсад очиж вакцинд хамрагдсан нь ёс зүйгүй үйлдэл гэж ард иргэд нь үзэж байгаа юм байна. Марк нь "Голдман Сакс" компанид хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байгаад 2016 онд Канадын Тэтгэврийн сангийн гүйцэтгэх захирлаар томилогджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадын Тэтгэврийн сангийн захирал гадаадад вакцин тариулсныхаа төлөө ажлаасаа чөлөөлөгдөв   
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй