Шууд Chart

Франц улс 65-аас дээш насныхандаа "Астра-Зенека"-гийн вакцин хийлгэхийг зөвшөөрөв

2021-03-03 13:16:56

Францын Засгийн газар Оксфордын их сургууль, "Астра-Зенека" компанийн хамтран гаргаж авсан вакцины талаарх байр сууриа өөрчилж, 65-аас 74 настай өөр өвчтэй ахмад хүмүүст энэ вакциныг хийлгэж болно гэдэг зөвшөөрөл өгчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Оливер Веран даваа гарагт телевизээр ярьсан байна. Түүний ярьснаар 75-аас дээш настай ахмадууд "Пфайзер", "Модерна"-гийн вакцин хийлгэх боломжтой гэж байна.

Уг вакцин шинэ мутацийн эсрэг үр дүн муу гэдэг мэдээлэл гарснаас болж, Франц улс нь 65-аас дээш насныханд энэ вакциныг хийхээс татгалзаж байсан. Үүнтэй холбоотойгоор Франц улс хоёрдугаар сарын сүүлч гэхэд 1.7 сая тун вакцин хүлээж авснаас 273 мянган тунг нь л хүмүүст тарьжээ.

Сүүлийн үеийн туршилтууд "Астра-Зенека"-гийн вакциныг өндөр настнуудад ч үр дүнтэй болохыг харуулж байгаа юм байна. Тиймээс Европын холбооны Эмийн хяналтын газар энэ вакциныг насанд хүрсэн бүх хүнд хийхийг зөвшөөрсөн ч, хэд хэдэн гишүүн улс нь 65-аас дээш настай хүмүүст хязгаарласан хэвээр байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Франц улс 65-аас дээш насныхандаа "Астра-Зенека"-гийн вакцин хийлгэхийг зөвшөөрөв   
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй