
Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна гэдэг дүгнэлт гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын дүн шинжилгээгээр, Оксфордын их сургууль, Астра-Зенекагийн хамтарсан вакцин, мөн Пфайзер, "Бионтех" компанийн бүтээгдэхүүн хүнд хэлбэрийн өвчнөөр өвчилж, эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байгаа нь харагджээ.
Тодруулбал, 80-аас дээш насныхан эдгээр вакцины эхний тунг хийлгэсний дараа ийм үзүүлэлт гарсан байна. Гэхдээ бүрэн хамгаалахын тулд вакцины хоёр тунг тариулах хэрэгтэй гэж Их Британийн Засгийн газарт зөвлөдөг эрдэмтэд анхааруулж байна.
Албаны энэ дүн дархлаажуулах ажил эхэлснээс 3-4 долоо хоногийн дараа гарсан байна.
Коронавирусний вакцин хүнд хэлбэрийн өвчлөлийн эрсдэлийг 80 гаруй хувиар бууруулж байна | ||
Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.