Шууд Chart

ХБНГУ-ын Элчин сайд Ё.Розенбергтэй санал солилцов

2021-03-05 14:42:36

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ё.Розенбергийг 2021 оны 3 дугаар сарын 5-нд хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахлыг даван туулах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээний талаар мэдээлсний зэрэгцээ монгол залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлэв. Монгол Улсад хэрэгжүүлж буй боловсролын чиглэлийн хөтөлбөрүүдээ Монгол Улсын Засгийн газрын бодлоготой уялдуулан өргөжүүлж, хамтран ажиллах боломжтойгоо Германы Элчин сайд Ё.Розенберг мэдэгдэв.

Талууд мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энэ жил хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцов.


ХБНГУ-ын Элчин сайд Ё.Розенбергтэй санал солилцов  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй