Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.06/

2014-05-06 06:25:03

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 6. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 7. Найралт эх одтой,, 9 улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Арвидах.  Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) Тохь тухтай өдөр. Сүүлийн үед хайхрамжгүй хандсан хүмүүстэйгээ холбоо барь. Ойрын хамаатан чинь зовлонгоо хуваалцахыг хүсвэл та түүнд сайн зөвлөгөө өгөх болно. Хэрэв танд хөтөч шаарлагатай байгаа бол өөрийн байгаа газраасаа хэн нэгнийг хай. Хамтрагч чинь таны эрсдэлтэй санааг үл хүлээн зөвшөөрөх тул маргаан үүсч магадгүй.

 

 

Үхэр (4/20-5/20) Өнөөдөр хэврэг хэлэлцээр болон аливаа асуудлыг хэхэлцэхэд таагүй өдөр юм. Сэтгэлийн хөдөлгөөн бол зүй зохистой бодол биш юм. Тэд бол мэдрэмжүүд. Хэрвээ та энэ баримтыг тодорхойлж чадвал та үл ойлголцол болон цаашдын сэтгэл санааны хямрал зэргээс хол байна. Нийгмийн үйл хэрэг хөнгөн хөгжилтэй байх бололтой.

 

   

Хамтатгах (5/21-6/21)  Хүнд өдөр. Амьдралын эрч хүч огцом буурснаар таны биеийн байдал, гоо сайханд сөргөөр нөлөөлнө. Гэр бүлийн харьцаа, хайр дурлалын адал явдлын учир начрыг олоход таагүй өдөр. Сэтгэлийн хөөрөлттэй хүмүүс аливаа золгүй явдлын золиос болж магадгүй байна.
 
 
 
 
 
Мэлхий  (6/22-7/22)  Шалгууртай өдөр. Олон төрлийн шалгуурууд гарч ирэх бөгөөд та хийсэн зүйлүүдээ эргэн нэг харах хэрэг гарна. Цаг хугацаанд нь ажлаа хийж чадвал тэр нь том алхам байх болно. Ирэх хэдэн өдрүүдэд анхаарал болгоомжтой байж тохиолдож болзошгүй сайн муу аль ч гэнэтийн зүйлүүдэд бэлэн байгаарай.
 

 

 

Арслан (7/23-8/22) Шийдэмгий өдөр. Амьдралдаа чухал гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмц. Та өөртөө зарим нэгэн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болох бөгөөд ингэснээр та эрч хүчийг мэдрэх болно. Санхүүгийн хөрөнгө оруулагч нартайгаа хэлэлцээр хийх бөгөөд уруудаж байсан бизнесийн хүч чадлаа амжилттай сэргээх болно. Өөрийнхөө байр сууринд баттай зогс.

 

 

Охин (8/23-9/22)  Эрч хүчтэй өдөр. Та эртхэн босч, өөрийн ямар ч тоглоомоо эхлүүлэхэд бэлэн байна. Найзын тань яриа танд аз, хүч чадлаараа бахархах сэтгэлийг бэлэглэнэ. Хэрвээ та сүсэгтэн бол сүмд очин залбирч, сүнслэг орчинг мэдэр. Аливаа зүйлийг нарийвчлан тооцоолох чадвараа бизнес харьцаанд болон ашигтай гэрээ хийхдээ зориул.

 

 

Жинлүүр (9/23-10/22)Хоёрдмол өдөр. Танд хүмүүсийн зорилго тэмүүллийг ойлгох шаардлага гарч байна. Найз нөхөд холбоо сүлбээтэй хүмүүстэйгээ уулзах нь төөрөгдүүлсэн мэдээллийг өгнө. Энэ нь зүгээр нэгэн цагаан байдлаас илүү далд санаатай байж болно. Таны ордныхон аливааг задлан шинжлэхдээ гаргууд хүмүүс байдаг тул далд санаанд тийм ч хурдан ялагдахгүй.

 

 

 

Хилэнц (10/23-11/21) Ширүүн өдөр. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ болон хүүхдүүдтэйгээ амарч, хөгжилдөх цаг иржээ. Энэхүү од гарагсын болон сарны тохиол нь хилэнцийнхэнд гадагш гарч, тоглож мөн дотоод хүнтэйгээ ярилцахад тань нөлөөлөх болно. Энэ ордны эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт оролцох эрч хүчтэй үйл ажиллагаа олох бөгөөд энэ нь таны хүүхдүүдэд насан туршдаа мартахааргүй сайхан дурсамжийг үлдээх болно.

 

 

Нум (11/22-12/21) Хянуур өдөр. Амьдарлын хэмнэл дээшлэх боловч оролдлого удаашрах бөгөөд та яг одоо л амьдралаас юу хүсээд байгаагаа нухацтай бодож үзэх хэрэгтэй. Сайтар эргэцүүлэн бодож бясалгасны хүчинд та эерэг өөрчлөлтийг өгөх газрыг хайж олох болно. Хэн нэгэнд дэмжиж туслах, энгийн сайн зүйлийн төлөө ажиллах нь сэтгэлийн таашаалыг бэлэглэх болно.

 

 

   

Матар (12/22-1/19) Зарчимч өдөр. Матрын ордонд төрсөн оюутнууд мэтгэлцээний клубт юмуу үзэл бодлоо олонтой хуваалцдаг хичээлд суувал амжилт олох болно. Та эсвэл таны хайртай хүн чинь хотоос гарч ажиллах болно. Үүнээс болоод та хоёрын сэтгэл зүрх холдоно гэж бодож байгаа бол ингэх хэрэггүй.

 

 

Хумх (1/20-2/18)Эерэг өдөр. Ажил хэрэг болон хувийн асуудлаа ялгаж салгах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол таны ажилд ихээхэн хүндрэл гарах нь. Ганц бие хүмүүс албан томилолтоор явах үедээ хайр дурлалтайгаа учирна. Өөртөө итгэлтэй байж хайраа барьж ав. 

 

 

 Загас (2/19-3/20) Тохь тухтай өдөр. Сүүлийн үед хайхрамжгүй хандсан хүмүүстэйгээ холбоо барь. Ойрын хамаатан чинь зовлонгоо хуваалцахыг хүсвэл та түүнд сайн зөвлөгөө өгөх болно. Хэрэв танд хөтөч шаарлагатай байгаа бол өөрийн байгаа газраасаа хэн нэгнийг хай. Хамтрагч чинь таны эрсдэлтэй санааг үл хүлээн зөвшөөрөх тул маргаан үүсч магадгүй.

 


Өнөөдрийн зурхай /2014.05.06/  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй