
“ABU PRIZE 2014” радио, телевизийн шилдэг нэвтрүүлэг шалгаруулах олон улсын уралдааны нэвтрүүлгийг 2014 оны 6-р сарын 10-ны өдрийг хүртэл ГХХ-т хүлээн авах тул та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.
Радиогийн нэвтрүүлгийн төрөл /6/:
- Цуврал, эсвэл нэг ангит драм /дээд хугацаа 90 минут/
- Баримтат нэвтрүүлэг /дээд хугацаа 90 минут/
- Мэдээ /дээд хугацаа 10 минут/
- Олон нийтийн үйлчилгээ зар мэдээлэл төрөл /дээд хугацаа 60 минут/
- Интерактив нэвтрүүлэг /дээд хугацаа 60 минут/
- Эфирийн хөтлөгч /дээд хугацаа 30 минут/
Телевизийн нэвтрүүлгийн төрөл /7 ангилал/:
- Цуврал, эсвэл нэг ангит драм /дээд хугацаа 90 минут/
- Цэнгээнт нэвтрүүлэг /дээд хугацаа 60 минут/
- Хүүхдийн нэвтрүүлэг /10-60 минут/
- Мэдээ /дээд хугацаа 10 минут/
- Баримтат нэвтрүүлэг /дээд хугацаа 90 минут/
- Спорт /дээд хугацаа 60 минут/
- ABU-ийн Ирээдүй шагнал-Сэдэв-“Баяр наадам” /дээд хугацаа 90 минут/
Радио нэвтрүүлэг бүр заавал англи тексттэй байх ёстой ба телевизийн нэвтрүүлгийг англи текст, англи хадмал орчуулгатай, эсвэл англи дуу оруулалтын аль нэгийг дагалдуулж явуулна.
МҮОНРТ-ээс нэг төрөлд зөвхөн нэг нэвтрүүлэг явуулах журамтай тул хамгийн түрүүнд ирсэн уран бүтээлчийн нэвтрүүлгийг давуу эрхтэйгээр явуулахыг анхаарна уу.
“ABU PRIZE 2014”-Д ОРОЛЦОХЫГ ХҮСЭГЧИД МЭДҮҮЛЭГ БОЛОН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭСЭЭС АВНА УУ /УТАС: 210, 326663/
“ABU PRIZE 2014” уралдаанд оролцохыг урьж байна | ||
Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.