Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.07/

2014-05-07 06:23:43

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 7. Лхагва гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 8. Үнэг одтой, 8 цагаан мэнгэтэй шар бар .  Буд гараг. Өдрийн барилдлага Рашаан.  Шүтэн барилдлага Төрөхүй. Наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна  хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) Таатай өдөр. Мөнгөний асуудал үүсгэх үед хэнд итгэх вэ гэдэгт болгоомжтой ханд. Биеэ чийрэгжүүлэхийг хүсч байгаа хүмүүс амжилтын түлхүүрийг олно. Насаар ахмад хүн эсвэл өөр улсын хүн ганц бие сэтгэлийг татаж магадгүй. Таны нэр хүнд бага зэрэг унах тул өөрийнхөө үнэ цэнийг алдахгүй байх талаар бод.

 

 

Үхэр (4/20-5/20) Дарамттай өдөр. Ихэнх үхрийнхэнийг эрүүл мэндийн байдал нь ямар нэгэн байдлаар сэтгэлийг нь зовоох нь. Түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч харилцаа хүндэрч магадгүй. Бусадтай харьцах чадвар дутагдах нь ажил хэрэгт сөргөөр нөлөөлнө. Удирдагч үхрийнхэн таагүй үйлдэл хийхээс болгоомжил.

 

   

Хамтатгах (5/21-6/21)  Сорилтот өдөр. Эмэгтэйчүүд энэ өдөр олон нийтийн дунд гялалзаж анхаарлын төвд байх бололтой. Бүх анхаарлаа орчин тойрныхныхоо хэрэгцээнд хандуул. Үйлдвэрийн осол, авто замын аваар, золгүй явдлаас алхам тутам болгоомжил. Өөрийн үл мэдэх үйл ажиллагааны хүрээнд аз турших хэрэггүй.
 
 
 
 
Мэлхий  (6/22-7/22)  Хэдийгээр төөрөгдөл байх боловч танд баярт үйл явдлаар дүүрэн байх өдөр. Урлагийн ба бүтээлч авьяас өндөр байх ба ажил дээр тань хайрын романс тохиож болзошгүй. Энэ эрч хүчийг та үйлчлүүлэгч хамтрагчынхаа хооронд амар амгалан байдлыг үүсгэхэд ашигла. Бусадтай харилцан нөхөрлөнө. Таны авъяас бусдад үнэлэгдэнэ.
 

 

 

Арслан (7/23-8/22) Зөрчилтэй өдөр. Хэдийгээр та төгсгөлд нь ялах ч гэлээ өөрөөсөө мөнгө ихтэй хүний өмнөөс тэмцсэний хэрэггүй. Оройн үйл ажиллагаа танд таатай мэдрэмжийг төрүүлэх хэдий ч харих такси болон машины зогсоолын мөнгөө хүртэл үрж магадгүй тул та анхааралтай байгаарай. Хэрвээ та ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхийг хүсэхгүй байгаа бол илүү сийрэг ухаанаар хандаж асуудалд дасан зохицох хэрэгтэй.

 

 

Охин (8/23-9/22)  Таагүй өдөр. Таны биеийн жиндээ санаа зовсон сэтгэл чинь гадуур явж хоолны дэглэм, хооллолттой холбоотой том сэтгүүл цуглуулахад хүргэнэ. Лаазалсан бүтээгдэхүүнээс хол бай. Олон төрлийн хоол хүнс хэрэглэ. Хэрвээ та удаан, тайван, сайтар зажилж хоолоо идвэл хоол боловсруулах эрхтэн чинь ямар хурдан хэвийн байдалд орохыг мэдээд та гайхах болно. Таны ажил үйлс чинь мөн адил жигдэрнэ. Тиймээс сэтгэлээр битгий уна.

 

 

Жинлүүр (9/23-10/22) Гэнэтийн үйл явдал тохиолдох өдөр. Ажлаа эргэн харах явдал гарч магадгүй. Ойр дотнын хүн таны дэргэд байвал сайн болно. Үдээс өмнө санхүүгийн баримт бичиг бүрдүүлэхдээ алдаа гаргаж магадгүй. Та өнгөрснөө санан дурсаж, өнгөрснийг эргүүлэх хүсэл төрнө. Өдөөн хатгалга, сүрдүүлэлтэд бүү авт.

 

 

 

Хилэнц (10/23-11/21) Идэвхитэй өдөр. Хэд хэдэн гараг эрхэсийн нөлөөлөл өнөөдөр олон зүйлийг дагуулах хэдий ч маш сонирхолтой өдөр болж өнгөрөх болно. Мөнгөний асуудлаа шийдэхдээ илүү анхааралтай хандаарай. Завгүй байх үе чинь эхэлж байгаа тул үүнд бэлдсэн нь ухаантай алхам болох бөгөөд та маш их стрессдэж магадгүй ч гэлээ их ашиг олох болно

 

 

Нум (11/22-12/21) Таатай өдөр. Гэнэтийн төсөөлөөгүй зүйл болон санхүүгийн асуудлууд дахиад л тохиолдоно. Ямар нэгэн түнштэйгээ харьцаа холбоо тогтоох байдал таны амьдралын анхаарлын төвд байх бөгөөд хүмүүүсийн анхааралд өртөх хандлага өндөр байна. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Ганц бие хүмүүс хэн нэгэн шинэ хайртаасаа ямар нэгэн хүсэлт хүлээн авна. Ганц шөнийн жаргалаас болгоомжил.

 

 

   

Матар (12/22-1/19)Таны ур чадвар, хариуцлага бас тэвчээрийг шалгасан өдөр болно. Огт төлөвлөж, бодож байгаагүй гэнэтийн зүйл тохиолдох болно. Гэсэн хэдий ч таны хүчирхэг зан чанар аливааг хялбархан даван туулах болно. Нэр нөлөө бүхий эмэгтэйтэй холбогдохоос болгоомжил. Орой гадагшаа гарч сайхан оройн зоог барь. Асар их ачаалалтай өдрийн эцэст өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа сэргээх нь зүйтэй.

 

 

Хумх (1/20-2/18)Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст та ажлаас өөр зүйлийг анзаарах сэхээгүй байна. Хэн нэгний хуурмаг дур булаам эелдэг байдал нь таны амжилтанд муугаар нөлөөлж болзошгүй. Үнэн худлыг ялгаж харах нь таны дотоод зөн совингоос шалтгаална.

 

 

 Загас (2/19-3/20) Таатай өдөр. Мөнгөний асуудал үүсгэх үед хэнд итгэх вэ гэдэгт болгоомжтой ханд. Биеэ чийрэгжүүлэхийг хүсч байгаа хүмүүс амжилтын түлхүүрийг олно. Насаар ахмад хүн эсвэл өөр улсын хүн ганц бие сэтгэлийг татаж магадгүй. Таны нэр хүнд бага зэрэг унах тул өөрийнхөө үнэ цэнийг алдахгүй байх талаар бод.

 


Өнөөдрийн зурхай /2014.05.07/  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй