Шууд Chart

Сургалт зохион байгуулж байна

2021-03-22 16:14:59

Гадаад харилцааны яамнаас Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны бэлтгэлийг хангах, хэлэлцээний байр суурь боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Сингапур Улсын “Темасек” олон улсын сан болон Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх, Сингапурын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан туршлагыг судлах нь” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж байна.

Эхний удаагийн сургалтыг 2021 оны гуравдугаар сарын 22-31-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж буйтай холбогдуулан тус сургалтад Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах үүрэг бүхий Хамтарсан ажлын хэсгийн гишүүн болох төрийн болон төрийн бус байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцож байна.

Тус сургалт нь цаашид Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэлийг хангах, хэлэлцээний байр суурь боловсруулахад чухал ач холбогдолтой юм.


Сургалт зохион байгуулж байна  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй