
Инээд жин хасахад нөлөөлдөг гэнэ. Хүн өдөр бүр 10-15 минут чанга хөхрөх нь 10-50 калори шатаадгийг эрдэмтэд нотолжээ. Энэ нь бүтэн шоколад идсэний дайтай тэжээл хасдаг аж. Үүнийг нотлохын тулд судлаачид 45 хос оюутныг туршилтад хамруулжээ.
Тэднийг хүн хэчнээн хэмжээний хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрсхүчлийн хий ялгаруулж байгааг хэмждэг метабол камер буюу тусгай өрөөнд оруулсан байна. Энэ үеэр оюутнуудын зүрхний хэмнэл, гаргаж буй бүх чимээг бичиж, хөдөлж ярихыг нь хориглон инээдмийн болон уйтгартай киног ээлжлэн үзүүлжээ.
Эцэст нь бүх өгөгдлийг судлаж үзэхэд эрчүүд нь бүсгүйчүүдээс илүү инээжээ. Хамгийн удаан инээд 40 секунд үргэлжилсэн бөгөөд энэ үед ердийнхөөс 20 хувь илүү калори шатааж байсныг илрүүлжээ. Тиймээс өдөр бүр хөгжилтэй сайхан инээж байвал хүн жилд хоёр килограмм өөхийг төвөггүйгээр хасч чадах аж. Харин чин сэтгэлээсээ, чангаар хөхөрч инээх нь чухал гэнэ.
Инээд жин хасахад нөлөөлдөг | ||
Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.