Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны элчин сайдыг хүлээн авч уулзав

2021-03-25 14:04:08

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 3 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адылбаевыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Наурызын баярын мэндийг дэвшүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг чухалчлав.

Талууд КОВИД-19 цар тахлын үеэр баримтлагдаж буй журам, шаардлагын хүрээнд дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцож, хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй