Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн

2021-04-05 05:59:56

Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын 23. Сумьяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий

Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд эд эдлэл, идээ ундаа олдоно хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн  
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй