Шууд Chart

COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно

2026-08-20 17:32:36

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд Монголын уран бүтээлчдийн сонгодог хөгжмийн тоглолт өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны 18:00-19:00 цагт COP17-ын Ногоон бүсэд болно. 

Тоглолтоор дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүдээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг толилуулж, үндэсний сонгодог урлаг, хөгжмийн өв болон Монголын уран бүтээлчдийн ур чадварыг олон улсын зочид, төлөөлөгчдөд сурталчлан таниулах юм.

Мөн хөгжмийн урлагаар дамжуулан байгаль орчноо хамгаалах, эх дэлхийгээ хайрлах үзэл санааг түгээж, COP17-ын зорилго, агуулгыг уран бүтээлээр илэрхийлэхээрээ онцлогтой.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй