Шууд Chart

Вакцинд хамрагдсан тухай мэдээллээ E-Mongolia системээс авч болно

2021-04-08 13:29:10

Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг E-Mongolia цахим хуудаснаас авч болно. Иргэд өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэсэн улс, дархлаажуулалтад хаана, хэзээ хамрагдсан мэдээллээ авах боломжтой.

Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үйлчлүүлэгч, хэрэглэгч хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан эсэхийг шалгаж болно. Вакцины гэрчилгээг лавлагаа хэлбэрээр монгол, англи хэлээр авах боломжийг ч бүрдүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс 2021 оны 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулахыг зорьж байна.


Вакцинд хамрагдсан тухай мэдээллээ E-Mongolia системээс авч болно  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй