Шууд Chart

Мисс А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” киноны нээлт маргааш болно

2017-02-15 13:10:40

АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-т амжилттай оролцож, шилдэг 11 дүгээрт багтсан мисс А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” уран сайхны киноны нээлт маргааш болно.

“Хүннү Молл”-д нээгдэх тус кино нь “Mongolian Social Channel” студийн бүтээл бөгөөд А.Баярцэцэг Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрийг бүтээжээ. Тэрбээр өмнө нь “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тогложээ.

“Явуулын хүн” киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажиллан бол гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, А.Алтантар, туслах дүрд гавьяат жүжигчин С.Дамдин, Ё.Цог, Л.Дэмидбаатар нар тогложээ.

Киноны зураг авалтыг өнгөрөгч есдүгээр сард Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт хийгдсэн байна. Хүний сэтгэлийн ариун нандин мөн чанар хийгээд залуусын хайр сэтгэлийн нандин холбоог тус кинонд нарийн хөндөж харуулахыг хичээсэн хэмээн уран бүтээлчид нь онцолсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мисс А.Баярцэцэгийн тоглосон “Явуулын хүн” киноны нээлт маргааш болно  
Үзсэн: 1385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй